Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 25, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Нийслэлээс зохион байгуулсан тендерүүдэд хяналт, үнэлгээ хийнэ

2014 оны 11 сарын 05

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас Худалдан авах ажиллагааны хөгжлийн төв, Монголын төсвийн мэргэжилтнүүдийн холбоо, Худалдан авах ажиллагааны сургалт, зөвлөгөө өгөх төвүүдтэй хамтран ажиллах санамж бичиг гаргалаа. Уг санамж бичгийн хүрээнд Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас зохион байгуулсан нэр бүхий төсөл арга хэмжээний тендер шалгаруулалтын хэрэгжилтийн байдалд хяналт, үнэлгээ хийх, зөвлөмж боловсруулах “Туршилтын төсөл”-ийг хэрэгжүүлэх юм. Үүний дүнд худалдан авах ажиллагааны мэргэшсэн ажилтан бэлтгэдэг сургалтын байгууллагуудын багш, экспертүүд мэргэжлийн байгууллагад худалдан авах ажиллагааны бэлтгэл хангалт, тендер шалгаруулалтыг зохион байгуулалт, баримтжуулалт, архивлалт хэрхэн явагдаж буйг үнэлж дүгнэх юм. Мөн уг дүгнэлтэд үндэслэн  арга зүйн зөвлөмж боловсруулж сургалт зохион байгуулахаар санамж бичигт тэмдэглэсэн байна.
Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын хувьд энэ онд зохион байгуулах хөрөнгө оруулалтын ажлын 91 хувийг амжилттай биелүүлээд байна. Ажлын ачаалал буурсан энэ үед боловсон хүчнээ чадавхижуулах, мэргэжлийн байгууллагын үйл ажиллагаанд ахиц дэвшил гаргах зорилгоор хэд хэдэн чиглэлээр ажиллаж байна. Эдгээрээс мэргэжлийн байгууллагын үйл ажиллагааны горим, тендерийн үнэлгээний нарийвчилсан стандартыг бий болгох, боловсон хүчнийг байнгын сургалт арга зүйгээр хангах мөн тендерт оролцогчдын чадавхийг дээшлүүлэх, иргэд олон нийтийн оролцоог дэмжих зэргээр хамтран ажиллах зорилгыг нэн тэргүүнд тавиад байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
11485
0 эможи
keyboard_arrow_up