Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 25, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Хан-Уул дүүргийн онцгой байдлын хэлтсээс "Иргэдээ сонсоё өдөрлөг"-ийг зохион байгууллаа

2014 оны 11 сарын 05
 
Дүүргийн онцгой байдлын хэлтсээс дүүргийн Иргэдэд үйлчлэх төв байранд “Иргэдээ сонсъё” сэдэвт өдөрлөгийн арга хэмжээг зохион явуулж, дүүргийн төв байраар үйлчлүүлж байгаа нийт 2500 гаруй иргэнд гал түймэр, газар хөдлөлт, үер ус, хүн малын гоц халдварт өвчин, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ухуулга сурталчилгааны ажлыг зохион явууллаа. Өдөрлөгт давхардсан тоогоор 3200 ширхэг материал тарааж, 7 иргэн, аж ахуйн нэгж байгууллагын хүсэлтийг хүлээн авснаас 4 аж ахуй нэгж байгууллагын галын аюулгүй байдлыг шалган  Ажлын байрны галын аюулгүй байдлын дүгнэлтийг бичиж өгсөн байна. Дүүргийн төв байрны 1 дүгээр давхарт дэлгэц байрлуулан гамшиг, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх сурталчилгааг бичлэгээр үзүүлэн, иргэдэд гамшиг, гал түймрийн аюулаас хэрхэн урьдчилан сэргийлэх талаар мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч ажилласан байна.
           
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
11495
0 эможи
keyboard_arrow_up