Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Авто замын түгжрэлийг бууруулах асуудлыг хэлэлцэх “Хотын шийдэл” форум болно

2014 оны 11 сарын 06

JCI Монгол байгууллага  жил бүр олон нийтийн өмнө тулгарч байгаа асуудлуудаас онцолж, тухайн асуудлыг шийдвэрлэхийг зорьдог. Энэ зорилтын хүрээнд нийслэлийн автомашинтай иргэдэд тулгамдаж буй замын хөдөлгөөний хэт ачаалал, түгжрэлийн асуудалд анхаарлаа хандуулж байгаа юм. 2014 онд нийслэлд баригдаж буй автозам бүтээн байгуулалтын ажлын хурд 2,5 дахин нэмэгдэж, 40,94 км автозамыг шинээр барьсан ч зарим хэсэгт замын хөдөлгөөний ачаалал буурахгүй байна. Тиймээс энэ асуудалд шийдэл, гарцыг тодорхойлохоор JCI Монгол байгууллага Хотын захиргаатай хамтарч  “Хотын шийдэл” форумыг 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр зохион байгуулах гэж байна. Энэ удаагийн хамтарсан форумд  төрийн ба төрийн бус байгууллага, эрдэмтэн судлаач, бизнес эрхлэгч, иргэд оролцож бодитой судалгаа, дүн мэдээн дээр тулгуурлан асуудлыг хэлэлцэнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
11516
0 эможи
keyboard_arrow_up