Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 25, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Хотын захиргаа Каваи хөгжмийн компанитай хамтарч ОУ-ын үйл ажиллагаа зохион байгуулна

2014 оны 11 сарын 07

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл  Япон Улсын “Каваи” хөгжмийн компанийн Ерөнхийлөгч Хиротака Каваиг  хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Улаанбаатар хотын соёл, урлаг  болон бусад салбарт хамтран ажиллах, томоохон арга хэмжээнүүдийг хамтран зохион байгуулах асуудлаар санал солилцсон юм. Уулзалтын эхэнд Нийслэлийн Засаг дарга “2030 он гэхэд 5 сая жуулчин хүлээж авах Найрсаг Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд танай компанитай хамтран Улаанбаатар хотноо бүс нутгуудыг хамарсан төгөлдөр хуурын нэгдсэн фестиваль зохион багуулах хүсэлтэй байна” гэлээ. Мөн цаашдаа соёл урлагийн салбарт хамтарч ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.
Харин Япон Улсын “Кавай” хөгжмийн компанийн Ерөнхийлөгч Хиротака Каваи “Биднийг хүлээн авч уулзсан танд талархал илэрхийлье. Манай компани нь 50 жилийн арвин түүхтэй, дэлхий даяар 5700 салбар хөгжмийн сургуультай. Бидэнд хамтран ажиллах санал тавьж байгаад маш их таатай байна. Төгөлдөр хуурын нэгдсэн фестивалийг хамтран зохион байгуулахад бид бэлэн байна” гэлээ. Энэ асуудлаар хөтөлбөр, төлөвлөгөө гарган дахин уулзахаар талууд тохиролцлоо.

 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
11609
0 эможи
keyboard_arrow_up