Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 25, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

“Нийслэлийн Бүтээн байгуулалтын дээд шагнал” хүртсэн байгууллагуудын төлөөлллийг хүлээн авч уулзлаа

2014 оны 11 сарын 07

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл “Бүтээн байгуулалтын дээд шагнал” хүртсэн байгууллагуудын төлөөллийг хүлээн авч уулзаж, Нийслэлийн 375 жилийн ойн медалиар шагналаа. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга “Улаанбаатар хотын хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалтад үнэтэй хувь нэмэр оруулсан Та бүхэнд талархал илэрхийлье. Цаашид Нийслэлийнхээ хөгжил дэвшлийн төлөө хамтран ажиллаж, илүү ихийг хийж бүтээнэ гэдэгт найдаж байна. Та бүхний хийж байгаа ажил ашиг сонирхолын зөрчилгүй, чанартай, хурдан шуурхай, хариуцлагатай болж байгаад баяртай байна” гэлээ.
Энэ жил “Бүтээн байгуулалтын дээд шагнал”-д нийт 57 бүтээн байгуулалтыг  нэр дэвшүүлж, 4 төрлөөр шилдгүүдийг тодруулсан юм.
"Барилга байгууламжийн бүтээн байгуулалт"-ын төрөлд Үндэсний бүтээн байгуулалтын корпорацийн "Буянт Ухаа - 1 хороолол",  "Авто зам бүтээн байгуулалт"-ын төрөлд “Эсто” ХХК  Баянзүрхийн товчооноос Богд уулын араар Яармагийн гүүр хүртэлх 17.1 км авто зам,  "Дэд бүтэц, инженерийн бүтээн байгуулалт"-ын төрөлд "Жайка" олон улсын байгууллага" Улаанбаатар хотын ундны усыг нэмэгдүүлэх - Гачуурт эх үүсвэр, "Дэвшилтэт техник, технологийн бүтээн байгуулалт" төрөлд Өндөг, тахианы махан бүтээгдэхүүн үйлдвэрлэл "НВЦ" ХХК шалгарсан.
 Харин тусгай байрын шагналыг БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд хэрэгжсэн Бээжингийн гудамжны өргөтгөл-шинэчлэлтийн ажил /0.9 км авто зам, 74 у/м төмөр бетон гүүр/ “Бээжин констракшн инженеринг” групп, Яармагийн гүүрнээс нисэх-Нисэхийн товчоо-Сонсголонгийн уулзвараас яармагийн товчоо хүртэлх 13.7 зм авто зам өргөтгөл-шинэчлэлийн ажил “Эйч Кей Би Интернэшнэл холдинг” ХХК, Туул, сэлбэ гол дээрх ган-төмөр гүүрийн угсралтын ажил “Жи Би энд Өү Эн” ХХК, Хувьсгалчдын гудамж, зурагтын шинэ эцсийн буудлаас Баянхошууны уулзвар хүртлэх 4.6 км авто замын өргөтгөл-шинэчлэлтийн ажил “Экспресс зам” ХХК, “Энканто хотхон” “Камдер” ХХК, “Гэгээнтэн цогцолбор”  “Жигүүр Гранд” групп, 200 цэгт олон улсын стандартыг хангасан автобусны буудал “Худалдаа Хөгжлийн Банк”, Гэр хорооллын дахин төлөвлөлт Баянзүрх дүүргийн 8,16-р хорооны дэд бүтцийн байгууламж “Баганат Өргөө” ХХК, Хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр “Мултипак” ХХК, Weiler Герман технологи бетон зуурмагийн үйлдвэр “Гранд байшин” ХХК гардан авсан.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
11637
0 эможи
keyboard_arrow_up