Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Утаагүй зуух хэрэглэснээр агаарын бохирдол 20 хувь буурчээ

2014 оны 11 сарын 10

Агаарын бохирдлыг бууруулах талаар хийгдэж буй ажлын нэг “Сайжруулсан зуух-2014” хөтөлбөрийн нээлт өнөөдөр Тусгаар тогтнолын талбайд боллоо. Нээлтэнд БОНХ-ийн сайд С.Оюун, Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ, "Цэвэр агаар" сангийн захирал Д.Баасан, “Улаанбаатар цэвэр агаар” төслийн захирал Н.Энхболд зэрэг албаныхан, иргэдийн төлөөлөл оролцлоо. “Улаанбаатар-Цэвэр агаар” төсөл, Засгийн газрын “Цэвэр агаар” сан хамтран өнгөрсөн онд 29700 ширхэг утаагүй зуухыг төвийн зургаан дүүрэгт нийлүүлсэн бол энэ онд 15300 ширхэгийг тус зургаан дүүргийн 92 хороонд борлуулах юм байна. Түрүү жил Засгийн газраас 420 мянган төгрөгний татаас олгож байсан бол энэ онд 250 мянган төгрөгний татаастайгаар утаагүй зуух 17500-220000 төгрөгний өртөгтэй иргэдэд хүрэх юм байна. Татаасны хэмжээ жил ирэх тусам буурах аж. Утаагүй зуух тараагдсанаар агаарын бохирдол дахь  хүхрийн агууламж 21 хувь, давхар азотын исэл 28 хувь, нарийн ширхэгтэй тоосонцор 21 хувиар буурсан үзүүлэлт гарчээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
11734
0 эможи
keyboard_arrow_up