Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 25, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

50 орчим барилга байгууламжийг нүүлгэн шилжүүлнэ

2014 оны 11 сарын 11

Улаанбаатар хотын инженерийн шугам сүлжээний аюулгүй байдлын талаар МХЕГ, Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ, Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ, Улаанбаатар Дулааны сүлжээ компани хамтран анх удаа томоохон шалгалт хийжээ. Тэдний зүгээс хотын инженерийн шугам сүлжээний хамгаалалтын зурваст нийт 5588 иргэн, аж ахуйн нэгжийн барилга байгааг тогтоожээ. Эдгээрээс Улаанбаатар ЦТС ТӨХК-ийн харъяа өндөр хүчдэлийн шугам, дэд станцуудын хамгаалалтын бүсэд хамгийн олон буюу 3880 айл өрх, албан байгууллага үйл ажиллагаагаа явуулж байгаа аж. Тиймээс эхний ээлжинд дулааны төв шугамууд дээр байрласан айл өрх, аж ахуйн нэгжийн 50 орчим барилга байгууламжийг буулгах, нүүлгэн шилжүүлэх санал гаргажээ. Уг асуудлыг Эрчим хүчний яам болон нийслэлийн ЗДТГ-тай цаашид хамтран шийдвэрлэх аж. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
11820
0 эможи
keyboard_arrow_up