Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 25, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

“Өрхийн хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд 622 өрхийн амжиргааг дэмжих зохион байгууллаа

2014 оны 11 сарын 12

Хан-Уул дүүргийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсээс “Өрхийн хөгжлийг дэмжих үндэсний  хөтөлбөр”-ийн хүрээнд 622 өрхийн амжиргааг дэмжих ажлыг төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран зохион байгуулж байна. Энэхүү ажлын хүрээнд Н.Түвшинжаргал тэргүүнтэй “Түмний итгэл-Сумади” ТББ-ын хүсэлтийн дагуу, хөтөлбөрт хамрагдсан 33 өрхийн 30 өндөр настан, 3 хөгжлийн бэрхшээлтэй иргэнд 10 кг гурил, 5кг цагаан будаа, 1л ургамлын тос, 1 кг боов,1 кг чихэр, 1 л сүү, 3 шуудай нүүрс хандивласныг  гардуулах ажлыг дүүргийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс хамтран зохион байгууллаа. Мөн  “Адилакс” ХХК-с дээрх өрхүүдэд 3 кг угаалгын нунтаг, 1 ширхэг шүдний оо зэргийг өгч тусаллаа.

Цаашид хөтөлбөрт хамрагдаж байгаа өрхүүдийн амжиргааг дэмжих талаар олон нийтийн идэвхи санаачлагыг  нэмэгдүүлэх тал дээр анхаарч, төлөвлөгөө гарган ажиллаж байна.

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
11856
0 эможи
keyboard_arrow_up