“Нийслэлийн нутаг дэвсгэрт цацрагийн аюулгүй байдлыг хангах хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг жил бүрийн нэгдүгээр улиралд танилцуулна
2014 оны 11 сарын 13
Нийслэлийн Засаг дарга “Ажлын хэсэг байгуулах тухай” А/ 949 дугаар захирамж гаргалаа. Тус захирамжаар “Нийслэлийн нутаг дэвсгэрт цацрагийн аюулгүй байдлыг хангах хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг зохион байгуулах Ажлын хэсгийг байгууллаа. Тус ажлын хэсгийн даргаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн Ажлын албаны дарга Б.Бадрал ажиллах бөгөөд хэмжилт, шинжилгээний ажлын дүн, хөтөлбөрийн хэрэгжилтийн явц байдлыг жил бүрийн 1 дүгээр улиралд багтаан танилцуулж байхыг Захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэст даалгалаа. Харин хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажилд бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлж, хамтран ажиллахыг нийслэлийн бүх байгууллага, аж ахуйн нэгжийн удирдлага, иргэдэд үүрэг болгожээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
11936
0 эможи