Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 22, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Бямба гарагт бүх нийтийн их цэвэрлэгээтэй

2014 оны 1 сарын 15

Сар шинийн баярыг угтан нийслэлийн иргэдийн ая тухтай ажиллаж амьдрах таатай орчин, нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Улаанбаатар хотын Ерөнхий менежер Б.Бадрал энэ сарын 10-ны өдөр “Сар шинийн баярыг угтсан бүх нийтийн цэвэрлэгээний ажлын удирдамж”-ийг батлан гаргалаа.
Удирдамжийн дагуу энэ сарын 18-н буюу энэ бямба гаригийг бүх нийтийн их цэвэрлэгээний өдөр болгож, 01 сарын 19-нөөс 02 сарын 05-ны өдрүүдэд эрчимжүүлсэн цэвэрлэгээний ажлуудыг хийхээр болжээ. Бүх нийтийн их цэвэрлэгээнд нийслэлийн 9 дүүргийн тохижилт, үйлчилгээний байгууллага, нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй бүх аж ахуйн нэгж, байгууллага, хороо, СӨХ, иргэд оролцох юм.
Иргэд өөрсдийн амьдарч буй орон сууц, хашааны гаднах талбайн хогийг цэвэрлэх бол аж ахуйн нэгж байгууллагууд нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2012 оны 11-р сарын 13-ны өдрийн 61-р тогтоолоор заасан эзэмшил, ашиглалтад байгаа газар болон орчны 50 метр хүртэлх нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн цэвэрлэгээг хийнэ. Тодруулбал автозам, явган хүний зам талбайн цас, мөсийг цэвэрлэж халтиргаа гулгааг арилгах, нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай, гэрлийн шонгийн доор үүссэн хог, орон сууц, гэр хорооллын дунд, гуу жалганд үүсэж хуримтлагдсан хог хаягдлыг цэвэрлэх юм. Мөн их цэвэрлэгээнд их, дээд сургууль, Ерөнхий боловсролын сургуулийн ажилтан, суралцагчдыг хамруулахаар болсон байна. Харин аж ахуйн нэгж, айл өрхийн хог хаягдлыг уртасгасан цагаар ачихаар зохицуулалт хийжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
121
0 эможи
keyboard_arrow_up