Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 26, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Нийтийн тээврийн шинэ систем авто замын түгжрэлийг бууруулна гэж тооцож байна

2014 оны 11 сарын 17

JCI Монгол байгууллага, Нийслэлийн ЗДТГ, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимтай хамтран зохион байгуулж байгаа замын түгжрэлийг бууруулах чиглэлээр гарц шийдэл тодорхойлох “Хотын шийдэл” форум боллоо.

 

Уг форумд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Замын Цагдаагийн газар, Ерөнхий төлөвлөгөөний газар, Мэдээллийн Технологийн газар, Боловсролын газар, Гудамж төсөл, Зам тээврийн яам зэрэг төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, эрдэмтэн судлаачид, бизнес эрхлэгчид, иргэдийн төлөөлөл оролцлоо.

Форумын эхэнд Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал Нийслэлийн Авто замын ачааллыг зохицуулах арга хэмжээг зохион байгуулах, нэгдсэн удирдлагаар хангах ажлын хэсгийн хэрэгжүүлсэн ажлуудыг танилцуулсан юм. Тус ажлын хэсэг байгуулагдсан цагаасаа эхлэн  Нийслэлийн толгойны өвчин болоод байгаа авто замын ачааллыг бууруулах ажлуудыг хийж эхэлсэн. Тухайлбал, нийтийн тээврийг нэгдүгээр эгнээгээр зорчуулж, автомашиныг тэгш сондгой дугаараар хөдөлгөөнд оролцуулж,  2013-2014 оны хичээлийн жилд 7 дүүргийн  45 сургуулийн 122 автобусаар 4880 сурагчийг тээвэрлэж, өнгөрсөн 2 жилийн хугацаанд шинээр 80.16 км авто зам барьж, 144.74 км зам өргөтгөн шинэчилж, 89 гудамж замд 61180 метр квадрат нөхөөс хийж, орон сууцны хороолол доторх 9 байршилд байгалийн чулуун хучилттай 1.84 км авто замыг  барьснаар замын ачаалал тодорхой хэмжээгээр багассан. Гэсэн хэдий ч Улаанбаатар хотод 450 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байна гэсэн статистик судалгаа байдаг бөгөөд сүүлийн жилүүдэд автомашины тоо огцом нэмэгдэж байгаа нь эргээд замын ачааллыг үүсгэх болсон. Мөн хотын төвд Их дээд сургууль, худалдаа, үзвэр үйлчилгээний цэгүүдийг төлөвлөлтгүй бий болгож,  иргэдийг нэг урсгалруу төвлөрүүлж байгаа нь түгжрэл үүсэх бас нэгэн шалтгаан болоод байна.
Замын түгжрэлийн асуудлыг шийдвэрлэх чухал аргуудын нэг бол хүн бүр машины хэрэглээнээсээ татгалзаж, нийтийн тээврээр үйлчлүүлдэг болох гэдгийг Улаанбаатар хотын ерөнхий менежер Б.Бадрал онцолж байлаа. Энэ ч үүднээс Хотын захиргаа, Засгийн газартай хамтран машины хэрэглээг бууруулах бодлого баримталж ухаалаг тээврийн хэрэгслийн системийг ирэх 4 дүгээр сарын 1-нээс хэрэгжүүлж эхлэх гэж байна. Нийтийн тээвэр ухаалаг системд шилжсэнээр иргэд автобусаар тогтмол цагийн хуваарийн дагуу үйлчлүүлж, цахим тасалбарын картаар зорчиж, гар утас, автобусны буудлын электрон самбарыг ашиглан автобусны цагийн хуваарь, байршлыг харах боломжтой болох зэрэг нийтийн тээвэрт цоо шинэ үйлчилгээ нэвтрүүлэх юм. Ингэснээр иргэд машины хэрэглээнээсээ татгалзаж, Ухаалаг автобусыг сонгон үйлчлүүлж, замын ачааллыг бууруулахад  тодорхой хэмжээгээр нөлөөлнө хэмээн тооцож байгаа юм. Энэ мэтчилэн форумд оролцогчид Улаанбаатар хотын замын түгжрэлийг бууруулах асуудлын талаар олон чухал шийдлийг тодорхойлж байлаа.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
12107
0 эможи
keyboard_arrow_up