Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 26, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Япон улсын Соппоро хот дэд бүтцийн асуудлаа метро, нийтийн тээврээр шийдвэрлэжээ

2014 оны 11 сарын 17

УИХ-аар  батлуулсан Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичгийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Нийслэлийн ЗДТГ, Жайка олон улсын байгууллагатай хамтран “Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх, чадавхийг сайжрууулах” төсөл, семинарыг зохион байгууллаа. Тус семинарт Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат, Нийслэлийн Зураг төслийн хүрээлэнгийн Ерөнхий менежер Г.Нарангэрэл,  ЖАЙКА-гийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Като Тошинобу, Япон Улсын Саппоро хотын захиргааны Хотын шинэчлэл, хөгжлийн албаны менежер Цүбота Ясуши болон холбогдох албаны төлөөлөгч нар оролцлоо. Нийслэлийн Засаг дарга семинарын үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ “Бидний хүсэлт, саналыг хүлээн авч ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх чадавхийг сайжруулах энэ үйл ажиллагааг дэмжиж буй ЖАЙКА олон улсын байгууллагат талархал илэрхийлье. Одоогооийн байдлаар Улаанбаатар хотын дэд бүтэц буруу системээр яваад байгаа юм. Үүний нэг тод жишээ автозамын хөдөлгөөнд үүсч буй түгжрэл. Бид түгжрэлийг бууруулах зорилгоор шинээр зам тавьж, өргөжүүлж, дугаарын хязгаарлалт хийж үзлээ. Үүнтэй зэрэгцэн машины тоо улам л өсөөд түгжрэл хангалттай буурахгүй, асуудлыг шийдэж чадахгүй байна. Иймээс энэ ерөнхий төлөвлөгөөнд нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах, цаашлаад метро барих гээд олон зорилтот хөтөлбөрийг тусгаж өгсөн. Томоохон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бидэнд бусад хотуудын туршлага их хэрэгтэй байгаа юм. Тиймээс бидний хамтран зохион байгуулж байгаа энэхүү семинар цагаа олсон үйл явдал болж байна” гэдгийг тодотголоо.
Энэхүү семинараар Япон Улсын Саппоро хотын хот төлөвлөлт, шинэчлэлт хэрхэн хийгдсэн талаар дэлгэрэнгүй танилцуулсан юм. Саппоро хот нь дөрвөн улиралтай бөгөөд 1970-1980 онд одоогийн Улаанбаатар хотод тулгараад буй агаарын бохирдол, утаа, хүн амын хэт төвлөрөл, замын түгжрэлтэй байжээ. Тиймээс хотын захиргаанаас дунд хугацааны ерөнхий төлөвлөгөөг боловсруулан дэд бүтцийн асуудлаа шийдвэрлэжээ. Ингэхдээ дэд бүтцийг бүтээн байгуулалтын буюу хотын тэлэлттэй уялдуулан метро байгуулж, төвлөрсөн бус дулаан хангамжийн ажлыг хэрэгжүүлсэн байна. Төсөл амжилттай хэрэгжиж Саппоро хот нь 1980 гэхэд барилга байгууламж 5 дахин өссөн, иргэдийн амьдрах орчин сайжирч, эрүүл мэнд халамжийн хөрөнгө оруулалт 2,5 дахин өсөн хотод тулгамдаад буй асуудлуудаасаа ангижирч чаджээ. Үүний илрэл нь 1972 онд өөрийн хотдоо өвлийн олимп зохион байгуулах эрх авч, амжилттай зохион байгуулсан байна. Энэ туршлага дээрээсээ үндэслэн Саппоро хот урт хугацааны буюу 2000-2020 он хүртэлх нэгдсэн хөтөлбөр, 2011-2014 оны үе шатын төлөвлөгөө гаргасан байна.
Тэдний туршлагаар шинээр автозам барьж, өргөжүүлэх нь зөв ч нийтийн тээврийг шинэчлэн, орчин үеийн стандартад хүргэж, Метро барих ажлыг амжилттай хэрэгжүүлэх нь хотын дэд бүтцийн асуудлыг шийдэх зөв гарц болно гэлээ . Цаашид Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх чадавхийг сайжруулах төслийг хэрэгжүүлэхэд 2 тал хамтран ажиллах чиглэлээр харилцан санал солилцлоо.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
12116
0 эможи
keyboard_arrow_up