Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Өнөөдөр Прокурорын удирдах ажилтнууд чуулж байна

2014 оны 11 сарын 17

Монгол Улсын Прокурорын байгууллагын төв, орон нутгийн удирдах ажилтны зөвлөгөөн энэ  сарын 17-20-ны өдрүүдэд болох юм байна. Зөвлөгөөнд аймаг, нийслэл, тээвэр, дүүргийн прокурор, орлогч прокурорын нийт 80 гаруй удирдах ажилтан оролцох бөгөөд зөвлөгөөнөөр аймаг, нийслэл, тээвэр дүүргийн прокурорын газруудаас хийсэн ажлын талаарх мэдээлэл танилцуулгыг сонсч, үйл ажиллагаанд нь үнэлэлт дүгнэлт өгөх юм.
Зөвлөгөөний үеэр улсын Ерөнхий Прокурорын орлогч Г.Эрдэнэбат, улсын Ерөнхий Прокурорын туслах Тамгын газрын дарга Б.Үнэнбат, Улсын Ерөнхий Прокурорын туслах Е.Сагсай, Ц.Мөнхбат нарын зэрэг хүмүүс шүүх эрх мэдлийн шинэчлэлийн хүрээнд прокурорын байгууллагаас анхаарах асуудлын талаар үүрэг чиглэл өгнө.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
12141
0 эможи
keyboard_arrow_up