Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 25, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Э.Бат-Үүлд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгожээ

2014 оны 11 сарын 17

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлд холбогдох шүүх хурал өнөөдөр Дүүргийн иргэний хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхэд боллоо. Шүүх хуралд нэхэмжлэгч талаас иргэн Т.Мөнх-Оргил оролцсон бол хариуцагч талаас Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийн өмгөөлөгч В.Гомбодорж оролцсон байна.

Шүүх бүрэлдэхүүн иргэн Т.Мөнх-Оргилын гомдлыг хэлэлцээд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Ингэснээр шүүх Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийг бусдын нэр хүндэд халдаагүй гэж үзэж байгаа юм.

Иргэн Т.Мөнх-Оргил Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийг хэвлэлд ярилцлага өгөхдөө жиргээчдийн нэр төрд халдсан хэмээн үзэж ийнхүү гомдол гаргаад байсан юм. Э.Бат-Үүл хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Жиргээчдийн үгийг үзэх зав байдаггүй ээ. Туслах маань хааяа надад харуулж л байдаг юм. Тэгээд галзуурчихсан хүн бас байдаг юм байхдаа гэж бодоод өнгөрдөг. Лалын дайчид гээд нүүрээ нуучихсан хүмүүс явдаг даа. Нүүрнийхээ халхавчны цаанаас юу дуртайгаа ярьж, хийж явдаг хүмүүс. Тэдэнтэй л адил юм уу даа. Гэхдээ бүх жиргээчийг хэлж байгаа юм биш шүү. Тийм нөхдүүд байдаг юм шиг байна билээ. Ер нь Баабараас гаралтай нэг буруу ойлголт байдаг юм. Интернэтэд дандаа боловсролтой хүмүүс суудаг гэж. Худлаа шүү дээ. Интернэт бол нийтийн хэрэглээ. Хэн ч тийшээ орж болдог. Хэн нэгний ажил таалагдахгүй, санаа бодол нийлэхгүй бол тэрийгээ зүгээр хэлчихэж болдоггүй юм уу. Тэгээд интернэтээр баахан хараал урсгасны дараа таашаал авдаг бололтой юм. Тийм өвчтэй, шар хадны галзуучуудын үгээр үг хийж болохгүй” гэж өөрийн үзэл бодлоо илэрхийлж байжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
12183
0 эможи
keyboard_arrow_up