Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 26, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

"Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн хамгаалал" сэдэвт онол практикийн бага хурал боллоо

2014 оны 11 сарын 20
Хан-Уул дүүргийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсээс санаачлан 2014оны 11дүгээр сарын 20-ны өдөр дүүргийн Соёлын ордонд “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг угтаж, “Тогтвортой хөгжил-техникийн оролцоо” уриан дор “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн хамгаалал” сэдэвт Онол-практикийн бага хурлыг ШУТИС-ийн Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуультай хамтран зохион байгууллаа. Онол-практикийн бага хурлыг дүүргийн Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжил, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч дарга Д.Азжаргал  нээж үг хэллээ. “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн хамгаалал” сэдэвт онол-практикийн бага хурлын зорилго нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй ажиллах нийгмийн ажилтан, Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн мэргэжилтэнүүд, Тусгай сургуулийн нийгмийн ажилтан, Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын гишүүд, Сэргээн засах үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ТББ-дын удирдлагууд, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөлд олон арга зүйн мэдлэг, ур чадвар олгох, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн хамгааллын талаар авч хэрэгжүүлж буй төрийн бодлого цаашдын чиг хандлага, тэдний хөдөлмөр эрхлэх боломж, хөдөлмөрийн магадлах комиссын үйл ажиллагааны талаар мэдээлэл өгч, санал бодлыг сонсох цаашдын үйл ажиллагаанд тусган ажиллах юм байна.

“Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн хамгаалал” сэдэвт онол-практикийн бага хурал оролцсон зочид:

-Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны ХБИ-ийн хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн Д.Ганболд

-Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газрын мэргэжилтэн н.Алтайхүү

-Нийслэлийн нийгмийн халамж, үйлчилгээний газрын ХБИ-ний асуудал хариуцсан мэргэжилтэн н.Хулан

-ХУД Засаг даргын хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжил хамгаалал хариуцсан орлогч дарга Д.Азжаргал

-ХУД-ийн  Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн дарга Б.Булган

-ХУД-ийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Б.Батсуурь

-ХУД-ийн НХҮХ-ийн дарга Б.Бадамсүрэн

-ШУТИС-ийн Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн багш доктор Т.Амаржаргал

-Сэргээн засалт хөгжлийн үндэсний төвийн газрын дарга, академич Ш.Болд

-ХУД-ийн “Хүүхэд, гэр бүлийн хөгжил төв”-ийн дарга Д.Ганбаатар

-ХБИ-дийн Бизнес инкубатор төвийн захирал Б.Гүнжилмаа

-Салхит төвийн захирал, сэтгүүлч Д.Бадамханд нар хүрэлцэн ирсэн байна.

“Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн хамгаалал” сэдэвт онол-практикийн бага хуралд мэдээлэл хийж санал солилцлоо. Үүнд:

- Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын талаар хэрэгжүүлж буй төрийн бодлого, цаашдын чиг хандлага сэдвээр ХАХНХЯ-ны Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн Д.Ганболд

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлт сэдвээр Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн “Бизнес инкубатор төв”-ийн захирал Б.Гүнжидмаа

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн хамгааллын асуудлаар судалгааны үр дүн сэдвээрШУТИС-ийн Бизесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн багш доктор Т.Амаржаргал

-Хөгжлийн бэршээлийг уламжлалт эмчилгээний аргаар эмчлэх асуудал сэдвээр СЗХҮТөвийн газрын дарга, академич Ш.Болд

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
12436
0 эможи
keyboard_arrow_up