Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Нийслэлийн 140 өрхийн эмнэлэг анхан шатны үзлэг оношлогоо хийх аппараттай болно

2014 оны 11 сарын 21

Нийслэлийн Эрүүл мэндийн газар, БНСУ-ын  Руйсанса корпораци, Хотын хөгжлийг дэмжих Шинэ тосгон холбоотой хамтран ажиллах санамж бичиг,  эрүүл мэндийн хөтөлбөрийн  гурван талт гэрээнд гарын үсэг зурлаа. Энэхүү үйл ажиллагаанд Нийслэлийн ЭМГ-ын дарга Ш.Энхбат, Руйсанса корпорацийн ерөнхийлөгч Хо У Бин, Монгол дахь Руйсана корпорацийн ерөнхийлөгч Ким Жунш Бүн болон холбогдох албаны хүмүүс оролцсон бөгөөд гэрээ 3 жилийн хугацаатай хэрэгжих юм.

 


Санамж бичгийн хүрээнд нийслэлийн 140 өрхийн эмнэлэгт БНСУ-ын Руйсанса корпорацийн буцалтгүй тусламжаар анхан шатны үзлэг оношлогоо хийх аппарат болон дагалдах хэрэгслийг олгохоор боллоо. Энэхүү төхөөрөмж нь шээсний шинжилгээний хариуг  10 гаруй үзүүлэлтээр багцалж гаргадаг бөгөөд цахим системээр дамжуулан хувь хүний эрүүл мэндийн өөрчлөлтийг мэдээлснээр өвчнийг эрт үед нь  илрүүлэх, урьдчилан сэргийлэх боломжоор хангах юм .

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
12445
0 эможи
keyboard_arrow_up