Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 26, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Б.Мөнх-Эрдэнэ : Хан-Уул дүүргийн аж ахуй нэгж, байгууллагуудын албан хаагчдын дунд бооцоот спортын 3 төрөлт тэмцээнийг зохион байгуулна

2014 оны 11 сарын 25

Нийслэлийн Хан-Уул дүүргийн  Биеийн тамир, спортын хорооны дарга Б.Мөнх-Эрдэнэтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

 

-Танд энэ өдрийн мэндийг хүргэе. ХУД-ын Биеийн тамир, спортын хороо хэзээ байгуулагдсан, спортын ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг вэ?
Хан-Уул дүүргийн Биеийн тамир, спортын хороо нь Ардын хувьсгалын 25 жилийн ойн баяр наадмын Төв комиссын 1946 оны 05 дугаар сарын 02-ны хуралдааны 6 дугаар тогтоолоор Бүгд Найрамдах Монгол Ард улсын /БНМАУ/ аж үйлдвэрийн яамны дэргэд “Хөдөлмөр” нийгэмлэг нэртэй  байгуулагдаж, 1994 оны А-52 тоот Захирамжийг үндэслэн дүүргийн Засаг даргын 148 тоот захирамжаар Биеийн тамир, спортын сургалтын төв, дүүргийн Засаг даргын 2003 оны захирамжаар Биеийн тамир, спортын хороо болсон түүхтэй.
Манай байгууллага нь спортын арга хэмжээ, нийтийн биеийн тамирын арга хэмжээ, үндэсний спортын арга хэжээ гэсэн 3 чиглэлээр үйл ажиллагаа явуулсаар ирсэн ба дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй үйлдвэр аж ахуйн нэгж, байгууллага, компани, соёл, шинжлэх ухаан, боловсрол, эрүүл мэнд, , их, дээд сургууль, коллеж, ерөнхий боловсролын сургуулиуд, иргэдийг нийтийн биеийн тамир, спортын арга хэмжээнд хамруулах, хүн амын бие бялдрын түвшинг дээшлүүлэх, чийрэгжүүлэх , спортыг хөгжүүлэх, өсвөр үеийнхэнд спортын секц дугуйланг хичээллүүлэн, дүүргийн өсвөр үеийн шигшээ багийг байгуулан хичээллүүлж, өсөх ирээдүйтэй тамирчдыг бэлтгэн гаргаж, тив, дэлхийд олон улсын тэмцээн, уралдаанд оролцуулах явдал юм.

-Ямар насны хүмүүс ихэвчлэн  спортоор хичээллэдэг  вэ?  
 Ер бүх насны хүмүүс хамрагддаг. Өсвөр насныханд зориулан Сагсан бөмбөг,   Волейбол, Хөл бөмбөг, Жүдо бөх, Тэшүүр, Бокс, Үндэсний бөх,  Ширээний теннис зэрэг  спортын 8 төрлөөр мэргэжлийн багшийн удирдлаган доор секц дугуйлан хичээллүүлдэг.
Дүүргийн ахмад настнууд долоо хоногийн эхний 5 өдрийн 10:00-12:00 цагийн хооронд Хийн дасгал, Лхагва гариг бүрийн 12:00-14:00 цагийн хооронд биеийн тамир, эрүүл мэндийн бэлтгэлийн цагийг тогтмол хичээллэж байна.
Дүүргийн ахмад настан иргэддээ идэвхитэй ирж хичээллэж байхыг хүсэж байна. Энэ өдрүүдэд манай зааланд ирж биеийн тамир, спортоор үнэ төлбөргүй  хичээллэхэд манай үүд хаалга үргэлж нээлттэй байгаа шүү гэдгийг хэлье.

-Хан-Уул дүүргийн иргэдийн наадам энэ жил их өргөн хүрээтэй боллоо. Энэ талаар дэлгэрэнгүй ярина уу?
Нийслэлийн Засаг даргын 2012 оны А/333 дугаар захирамжийн дагуу иргэдийн дунд спортын наадмыг 4 үе шаттайгаар зохион байгуулдаг болоод 3 жил болж байна. Хэсэг, хороо, дүүргийн аварга шалгаруулах тэмцээнээс шалгарсан тамирчид, нийслэлд дүүргээ төлөөлөн оролцох эрхээ авдаг юм.
Иргэдийн спортын наадамд 31-ээс дээш насны дүүргийн иргэн бүр оролцдоогоороо онцлог. Энэ жилийн хувьд дүүргийн иргэдийн спортын  их наадамд ЗДТГ болон дүүргийн удирдлагууд маань ихээхэн анхаарч төсөв санхүүгийн асуудлыг сайн шийдэж өгсөнд  манай хамт олон болон дүүргийн спортлог иргэд маань ихээхэн талархаж, байгааг дамжуулахад таатай байна.
3 жилийн хугацаанд зохион байгуулсан тэмцээнд нийт 8000 гаруй иргэд хамрагдсанаас 2014 онд 5104  иргэн хамрагдсан нь тэмцээний хүрээ хэрхэн  тэлж буйг харуулж байна.  Энэ жил манай байгууллага Иргэдийн спортын их наадамд оролцогсодод зориулан Засаг даргын мэндчилгээ бүхий шторкыг бэлтгэн телевизүүдээр цацуулсан.
Мөн Дүүргийн хэмжээнд зохион байгуулсан спортын 8 төрөлт тэмцээнийг тухай бүрт нь  улс нийслэлийн хэмжээнд / NTV, ETV, МҮОНРТ /  зэрэг телевизүүдээр  сурталчилан ажилласан нь иргэдэд  ихээхэн хүрсэн байна лээ.  Ирэх жил буюу 2015 онд Дүүргийн 50 жилийн ойг тохиолдуулан  Дүүргийн иргэдийн спортын IV их наадмыг илүү өргөн хүрээнд тэмдэглэхийг зорьж байна.
-Дүүргийн 50 жилийн ойд зориулсан томоохон хэмжээний тэмцээнийг зохион байгуулах гэж байгаа талаар ?
 
ХУД-ын 50 жилийн ойг тохиолдуулан 5 сард  дүүргийн нутаг дэвсгэрт байрлах аж ажуйн нэгж байгууллагуудын ажилтан албан хаагчдын дунд  бооцоот спортын 3 төрөлт  тэмцээнийг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.  Энэ тэмцээнд дүүргийн харьяа байгууллагуудын ажилтан албан хаагчидыг өргөнөөр  хамруулж  спортын идэвхийг сэргээн нийтийн биеийн тамирыг сурталчилан ажиллана.  Хан-Уул дүүргийн үндэс нь Ажилчины район буюу Аж үйлдвэрийн дүүрэг билээ. Тиймээс нийслэлийн хэмжээнд  ажилтан албан хаагчидын ихээхэн хувийг эзэлдгийн  хувьд  “Хан-Уул дүүргийнхээ 50 жил”-дээ зориулан  ажилтан албан хаагчдын дунд  Спорт өдөрлөгийг зохион байгуулахаар санаачилсан.  Тэмцээндээ идэвхитэй оролцохыг хүсье.

-Ярилцсанд баярлалаа. Таньд ажлын өндөр амжилт хүсье.
Баярлалаа.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
12550
0 эможи
keyboard_arrow_up