Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 26, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

ШАР ХАНТААЗТАНУУД ХОНКОНГТ ЗОЧЛОВ

2014 оны 11 сарын 24
Жилд 50 сая гаруй жуулчин хүлээн авдаг олон хөлийн газар – Азийн санхүүгийн төв Хонконгт нийслэл Улаанбаатар хотын өнгө үзэмж, цэвэрлэгээ, тохижилтыг гардан хариуцдаг нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлийн харьяа зам цэвэрлэгээ, үйлчилгээний тэргүүний 21 ажилчин өнгөрсөн долоо хоногт 3 хоног зочлов.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас шар хантаазтануудын дунд зарласан “Хоггүй гудамж - Хоггүй хороо” болзолт уралдаанд шалгарсан үйлчлэгч, ачигч, жолооч нараас бүрдсэн багийнхан Хонконгийн 10700 ажилтантай Хот цэвэрлэх газарт ажил хэргийн уулзалт хийж хотын цэвэрлэгээнд хэрэглэгддэг машин техник, багаж хэрэгсэлтэй танилцав. Тэрчлэн Хонконгийн Алтан лянхуа төв талбай, Уулзалт үзэсгэлэнгийн төв, Оддын гудамж, Далайн паркийг сонирхож, алдарт Victoria Peak оргил дээр дурсгалын зургаа татууллаа.

Аяллын багийнхныг Монгол Улсаас Хонконгт суугаа Ерөнхий консул Ц.Ганболд хүндэтгэн хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр Ерөнхий консул ажил үйлсээрээ мэргэжил нэгтнүүдээ хошуучилж Хонконгт аялах эрх гардсан шар хантаазтануудад баяр хүргээд дэлхийн хамгийн цэвэрхэн газрууд Хонконг, Сингапурт үзсэн харсан тань жилээс жилд цэвэр цэмцгэр болсоор байгаа манай нийслэлийн өнгө төрхийг улам сайхан болгоход хувь нэмэр болно гэж итгэж байгаагаа хэлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
12611
0 эможи
keyboard_arrow_up