Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 26, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Гэр хорооллын гудамжны орц гарцыг нээлээ

2014 оны 11 сарын 24

Улаанбаатар хотын Захирагчийн Дарь эх, Цайз дахь ажлын албанаас санаачлан Баянзүрх дүүргийн 22-р хорооны Алтан-Өлгийн 21-р гудамжны орцыг хаасан бетонон хавтанг зөөж автомашин чөлөөтэй зорчих гарцыг нээсэн байна.  Ингэснээр Улаанбаатар хотын орон сууцны хороолол болон зарим гэр хорооллын орох, гарах гарцыг хааж шуурхай албаны автомашин зорчих боломжийг хязгаарласан хаалт, хашаа, хайсыг чөлөөлөх Нийслэлийн Засаг даргын захирамжийн хэрэгжилтийг хангасан. Зөөж холдуулсан барилгын хавтангууд 21-р гудамжны замыг хаахаас гадна албан бус хогийн цэг үүсгэж байсан. Иргэдийн хүсэлтийн дагуу тус албанаас Хорооны Засаг даргатай хамт очиж гудамжийг чөлөөлөхийг шаардан, 7 хоногийн хугацаа олгосон боловч хавтангуудыг холдуулаагүй. Улмаар Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлийн техникээр албадан холдуулах арга хэмжээ авахаар болоход кран багтаагүй. Тиймээс тухайн иргэнтэй ярилцан хавтангуудыг  өөрийнх нь хөрөнгөөр хашаанд нь оруулж хураан үүссэн хогийн цэгийг цэвэрлүүллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
12612
0 эможи
keyboard_arrow_up