Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 26, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Хан-Уул дүүргийн Цэргийн штаб энэ онд хийсэн ажлаа тайлагналаа

2014 оны 11 сарын 24

Өнөөдөр Хан-Уул дүүргийн Цэргийн штабаас 2014 онд хийсэн ажлаа танилцуулж идэвхитэй хамтран ажилласан зарим албан хаагчдыг өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнан урамшууллаа. Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газрын хурлын танхимд болсон тус ажиллагаанд Хан-Уул дүүргийн Захиргаа хуулийн хэлтсийн дарга М.Нямгэрэл,

 

Засаг даргын тамгын газрын Цэргийн штабын дарга хурандаа Ч.Батхүрэл болон бусад хэлтэс, албадын дарга, төлөөлөгч нар оролцсон юм. Хан-Уул дүүргийн Цэргийн штабын дарга хурандаа Ч.Батхүрэлийн хэлснээр “2014 оны ээлжит цэрэг татлагыг дүүргийн хэмжээнд амжилттай  зохион байгуулсан. Энэ онд цэргийн жинхэнэ албанд 18-25 насны залуучуудын 90,3 хувийг хамруулсан бөгөөд  бусад цэргийн нөхөн хаах даалгавраа 100 хувь биелүүлсэн амжилттай ажиллалаа. Мөн халагдаж ирсэн дайчдаа хүлээн авч уулзаж ажлын байранд зуучилсан. Энэ бол бидний хийсэн томоохон үр дүнтэй ажлын нэг болсон. Үүнээс гадна энэ жил шинээр хийсэн нэг ажил бол “Оюутан цэрэг” хөтөлбөрийг хэрэгжүүлсэн явдал байлаа. Нийт  430 гаруй оюутан, залуус тус хөтөлбөрт  хамрагдсанаас гадна бид халагдаж ирсэн цэргүүдээ ажилтай, орлоготой болгох тал дээр нь анхаарч  сургалтанд хамруулж ажилласан.” хэмээлээ. Хан-Уул дүүргийн Цэргийн штаб нь  2014 оны цэрэг татлагын ажлыг бүрэн хяналтандаа авах зорилгоор цэрэг татлагын байрыг 15 сая төгрөгөөр цэрэг татлагын байрын камержуулсан байна. Үүнээс гадна Цэргийн штаб цаашид ажил үйлчилгээгээ иргэдэд улам илүү хүргэх үүднээс олон ажлыг зохион байгуулж байгаа бөгөөд цэргийн жинхэнэ алба, гэрээт цэргийн алба хааж байгаа иргэдийн ар гэрт нийгмийн халамж үйлчилгээг хороодын Засаг дарга нараас түлхүү үзүүлэх, эдгээр иргэдийн тоог нэмэгдүүлэх болон цэрэг татлагын өдрүүдэд хэлтэс албадуудын үйл ажиллагааг сайжруулж, сурталчилгааг шинэчлэх тал дээр анхаарч ажиллахаар болжээ.

Энэ үеэр  2014 оны цэрэг таталт, халалтын ажлыг дүүргийн хэмжээнд зохион байгуулахад идэвхи санаачлага гарган ажилласан хороодын Засаг дарга, зохион байгуулагч нийгмийн ажилтан хэсгийн ахлагч, мэргэжлийн байгууллагуудаас томилогдон ажилласан албан хаагчид шагнагдаж 10-р хорооны Засаг дарга А.Бумчумаа, 9-р хорооны Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Д.Энхтүвшин, ЗЦТ-ийн зохицуулагч офицер Д.Гомбосүрэнжав, Засаг даргын тамгын газрын бичээч Д.Жавхлан, Онцгой байдлын хэлтсийн ажилтан Д.Санжмятав, Цэргийн дүйцүүлэх алба хаагч Д.Өгөөдэйбаатар, Хан-Уул дүүргийн Соёлын төвийн менежер Д.Отгонбаяр, тэргүүтэй арав гаруй хүнийг Хан-Уул дүүргийн Тамгын газрын дарга бөгөөд Цэрэг татлагын товчооны дарга Л.Үнэнбатын тушаалаар шагнаж урамшуулсан юм.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
12615
0 эможи
keyboard_arrow_up