Автомашинаа ачуулсан төлбөрийг буурууллаа
2014 оны 11 сарын 24
Нэгдүгээр эгнээнд авто тээврийн хэрэгслээ удаан хугацаагаар зогсоосон тохиолдолд ачигч машинаар ачдаг болсоор багагүй хугацаа өнгөрч байгаа. Иргэд тээврийн хэрэгслээ ачуулсан бол ачилтын төлбөрт 70-90 мянган төгрөг төлж байж, тээврийн хэрэгслээ эргүүлэн авдаг. Энэ нь иргэдийг бухимдуулж, хэт үнэтэй гэх шүүмжлэл гарч байсан билээ. Тэгвэл энэхүү шүүмжлэлийг холбогдох албаныхан хүлээн авч, судалгаа хийснээр ачигчийн төлбөрийг бууруулах боломжтой гэж үзсэн байна. Энэ дагуу маргаашнаас эхлэн тээврийн хэрэгсэл ачилтын төлбөрийг 55 мянган төгрөг болгож, бууруулж байна. Ингэхдээ 30 км-ээс дээш зайд зориулалтын чирэгч автомашин ашиглан тээврийн хэрэгслийг зөөж, шилжүүлсэн бол км тутамд 1700 төгрөг нэмэгдүүлж тооцохоор болжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
12620
0 эможи