Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 26, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Хуурай хими цэвэрлэгээний ажил үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжүүдэд шалгалт хийнэ

2014 оны 11 сарын 25

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хэлтэс,  нийслэлийн төвийн зургаан дүүргийн Засаг даргын Тамгын газрын Худалдаа үйлчилгээний хэлтсийн хамтарсан ажлын хэсгээс Хуурай хими цэвэрлэгээний ажил үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжүүдэд иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлын дагуу шалгалт хийх гэж байна. Шалгалтын хүрээнд Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль, Нийслэлийн худалдаа үйлчилгээний нийтлэг журам, хуурай хими цэвэрлэгээний ажил үйлчилгээний стандартын ерөнхий шаардлагыг энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд хэрхэн хангадаг, үйлчлүүлэгчийн хувцас, эдлэлийг чанарын шаардлага хангахааргүй цэвэрлэсэн бол хохирлыг хэрхэн барагдуулдаг зэргийг шалгах юм. Хуурай хими цэвэрлэгээний ажил үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжүүд мэргэжлийн тоног төхөөрөмжөөр хангагдсан, зориулалтын толбо арилгагч хэрэглэдэг, лабораторийн шинжилгээ хийлгэсэн, зохих мэргэжлийн байгууллагаас зөвшөөрөл авсан байх гэх мэт нийтлэг шаардлагуудыг хангасан байх ёстой. Шалгалтыг энэ сарын 24-ний өдрөөс 12 дугаар сарын 08-ний өдрийг хүртэлх хугацаанд явуулах юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
12686
0 эможи
keyboard_arrow_up