Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 26, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Нийслэлийн 2015 оны төсвийн төслийн нэгдүгээр хэлэлцүүлэг пүрэв гарагт болно

2014 оны 11 сарын 25

Монгол Улсын 2015 оны Төсвийн тухай хууль, нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн дагуу иргэдийн оролцоотойгоор боловсруулсан нийслэлийн 2015 оны төсвийн төслийг хуулийн дагуу Нийслэлийн ИТХ-д өргөн барьсан. Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар Нийслэлийн 2015 оны төсвийн төслийг НИТХ-аар 2 удаагийн хэлэлцүүлгээр хэлэлцэхээр тогтлоо. 11 дүгээр сарын 27-ны өдрийн /Пүрэв гараг/ НИТХ-ын хуралдаанаар эхний хэлэлцүүлэг, 12 дугаар сарын 04-ний /Пүрэв гараг/ өдрийн хуралдаанаар хоёрдугаар хэлэлцүүлэг явуулахаар шийдвэрлэлээ. Эдгээр хэлэлцүүлгийн үеэр нийслэлийн 2015  оны төсвийн төсөлтэй хамтатган нийслэлийн 2014 оны зорилтын хэрэгжилт, нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2015 оны зорилт, нийслэлийн өмчөөс 2015 онд хувьчлагдах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалт батлах, Өмчийн концессын зүйлийн жагаалт, 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлах асуудлыг хэлэлцэнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
12687
0 эможи
keyboard_arrow_up