Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 26, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Хотын үндсэн дүрмийг батлах ажлыг зохион байгуулах хороог томиллоо

2014 оны 11 сарын 26
Нийслэлийн Засаг дарга “Хотын үндсэн дүрмийг батлах ажлыг зохион байгуулах тухай” А/974 дүгээр захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрийн тэнцвэрт хөгжлийг хангах, Улаанбаатар хотын хэт төвлөрлийг сааруулах зорилтын хүрээнд нийслэлийн дагуул хот, тосгоныг хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлж Багануур, Налайх дүүрэгт иргэдийн оролцоотойгоор хот байгуулах шийдвэр гаргах, хотын дүрэм батлуулах ажлыг эхлүүлэхээр боллоо.  
 

Налайх хотын үндсэн дүрмийг батлуулах ажлыг зохион байгуулах хорооны даргаар Налайх дүүргийн ИТХ-ын дарга А.Ганболд, Багануур хотын үндсэн дүрмийг батлуулах ажлыг зохион байгуулах хорооны даргаар  тус дүүргийн ИТХ-ын дарга Р.Өнөржаргалыг тус тус томилж, хороодын ажлын төлөвлөгөөг баталлаа.
Энэхүү захирамжийн хэрэгжилтийг зохион байгуулж, Зохион байгуулах хороонд шаардлагатай дэмжлэг, туслалцаа үзүүлж ажиллахыг Багануур, Налайх дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгож, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн ЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуунд даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
 
Хотын үндсэн дүрмийг батлах ажлыг зохион байгуулах хорооны
ажлын төлөвлөгөө
 
Хийх ажил Хугацаа Хариуцах хэсэг
1 Хэлэлцүүлэгт бэлдэх, холбогдох материалыг тараах 2014.11.17-2014.12.01 Зохион байгуулах хэсэг
2 Дүрмийн төслийг цахим, хуудаст байршуулж, цахим хэлэлцүүлэг явуулах 2014.11.17-2014.12.17 Редакцийн зөвлөл
3 Дүүргийн хороо тус бүрээр хэлэлцүүлэг явуулах 2014.11.17-2014.12.17 Зохион байгуулах хэсэг
4 Иргэд, олон нийтийн саналыг нэгтгэж, дүгнэлт гаргах 2014.11.17-2014.12.19 Редакцийн зөвлөл
5 Дүгнэлтийн дагуу хэлэлцүүлгээр гарсан саналыг Хотын үндсэн дүрмийн төсөлд тусгах 2014.11.19-2014.12.19 Редакцийн зөвлөл
6 Иргэд, олон нийтийн саналыг тусгасан үндсэн дүрмийн төслийг цахим хуудсаар болон бусад хэлбэрээр танилцуулах 2014.12.19-2015.01.17 Редакцийн зөвлөл
7 Хотын оршин суугчдын дунд хотын үндсэн дүрмийг батлах эсэх талаарх санал асуулга явуулах бэлтгэл ажлыг хангах 2014.12.17-2015.01.17 Зохион байгуулах хэсэг
8
Бүх нийтийн санал асуулга:
  1. Хот байгуулах шаардлагатай эсэх;
  2. Хотын Үндсэн дүрмийг батлах эсэх.
2015.01.17 Зохион байгуулах хэсэг
9 Налайх, Багануур хотыг оршин суугчдын санаачлагаар байгуулах асуудлыг Улсын Их Хуралд өргөн барьж, шийдвэрлүүлэх ажлыг зохион байгуулах 2015.01.17-2015.02.27 Зохион байгуулах хороо
10 Хотын зөвлөл, Захирагчийн сонгуулийг зохион байгуулах бэлтгэл ажлыг хангах 2015.01.17-2015.02.27 Зохион байгуулах хороо
11 Хотын зөвлөл, Захирагчийн сонгууль явуулах 2015 онд Зохион байгуулах хороо
12 Хотын зөвлөлд хотын салбар дүрмийн төслийг танилцуулж, хэлэлцүүлэх, батлуулах 2015 онд Редакцийн зөвлөл
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
12743
0 эможи
keyboard_arrow_up