Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 26, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

ХУД-ийн ИТХ-ын дэргэдэх “Иргэний танхим” нь иргэдэд үйлчлэх төв байранд шилжин оржээ

2014 оны 11 сарын 28

Тус дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Иргэний танхим нь 2010 оны 11 сард анхны нээлтээ хийж олон нийтийн эрх ашгийг хөндсөн аливаа асуудлаар шийдвэр гаргах, төрийн бодлого боловсруулахад иргэн бүрийн  оролцоог бий болгох, улмаар иргэн төвтэй төрийн тогтолцоонд шилжих, нийгмийн хариуцлага, хяналт, ил тод нээлттэй байдлыг хангах зорилготойгоор байгуулагдаж байжээ.

Байгуулагдснаас хойшхи хугацаанд тус Иргэний танхим нь 80 гаруй төрлийн хэлэлцүүлэг, 120 гаруй төрлийн сургалт семинар, 50 гаруй төрлийн уулзалт зөвлөгөөн, 20 гаруй удаагийн хэвлэлийн бага хурал зэргийг амжилттай хийж, нийт давхардсан тоогоор 3000 гаруй иргэнд үйлчилсэн байна.

Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2014 онд   16 хороо бүрт Иргэний танхим байгуулж ажиллах зорилтын хүрээнд анхны Иргэний танхимыг хороондоо шилжүүлэн төв Иргэний танхим нь дүүргийн шинэ цогцолбор болох “Иргэдэд үйлчлэх төв байр”-нд шилжин байрлаж дүүргийнхээ иргэдэд үйлчилж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
12877
0 эможи
keyboard_arrow_up