Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 26, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Аж ахуйн нэгжүүд өөрийн байрнаас 50 метр хүртэлх талбайн хальтиргаа, гулгааг арилгах үүрэгтэй

2014 оны 11 сарын 29

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 61, 63 дугаар тогтоолоор Иргэн, Аж ахуйн нэгж байгууллагууд өөрийн эзэмшил, ашиглалтад байгаа газар болон орчны 50 метр хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбайд ногоон байгууламж байгуулах, арчилгаа цэвэрлэгээг хариуцаж, өвлийн улиралд байнгын хүн томилж цас, мөсийг тухай бүрд нь арилгаж, хальтиргаа гулгаа үүсгэлгүйгээр, иргэдийн тав тухтай амьдрах орчин нөхцлийг бүрдүүлэх үүрэг хүлээсэн байдаг. Үүний дагуу 2014-2015 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд цас цэвэрлэгээ, хальтиргаа гулгаа арилгах ажилд хяналт тавих хариуцлагатай жижүүрийн хуваарийг Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл, дүүргүүдийн ЗДТГ-ын Дэд бүтэц, тохижилтын хэлтэс тус бүр дээр гаргалаа. Харин нийслэлийн хэмжээнд Улаанбаатар нэгтгэл ОНӨААТҮГ, дүүргүүдийн тохижилт үйлчилгээний байгууллагуудаас автозам дээр  хальтиргаа, гулгаа үүсэхээс сэргийлж төлөвлөгөөний дагуу 716.6 тн бодис, 1137.7 тн давс, 160.3 тн элс дайргыг бэлтгэн нөөцлөөд байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
12882
0 эможи
keyboard_arrow_up