Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 26, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Дугаарын хязгаарлалтын цагийг наашлуулах уу?

2014 оны 11 сарын 28

Түгжрэлийг бууруулах зорилгоор хотын удирдлагууд санаачлан автомашины дугаарын хязгаарлалтыг хийгээд багагүй хугацаа өнгөрч байгаа юм. Гэтэл өвлийн улиралд хүйтний улиралд автобусны хүлээн зогсох нь иргэдэд халширмаар байгаа, дугаарын хязгаарлалыг өдрийн цагаар багасгах талаар хотын даргад иргэдийн зүгээс удаа дараа хүсэлт ирүүлэх болжээ. Тиймээс уг асуудлаар өчигдөр дахин хуралдлаа.  Энэ талаар нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч Д.Батбаяр “Хотын хэт төвлөрлөөс болж замын бөглөрөл үүсч байгаа. Иймд Их тойрууд байгаа их дээд сургуулиудыг хотоос гаргах мөн төр захиргааны байгуул¬лагуудыг хотын зах руу нүүлгэх хэрэгтэй” хэмээн саналаа хэлсэн бол төлөөлөгч Ш.Одгэрэл “Замын түгжрэлийн гол гацаа нь авто зогсоол. Иймээс зогсоол шинээр барих шаардлагатай. Бага тойруугаас бүх их дээд сургуулийг гаргана гэвэл бү¬тэхгүй. 180 мянган оюутан бай¬гаа шүү дээ. Дугаа¬рын хязгаарлалтын хувьд өглөө 8:00 цагаас оройн 21:00 цаг хүртэл үйлчлэхийг дэмжиж байгаа” гэдгээ хэлсэн юм. 
Төлөөлөгчид энэ мэт олон санал гаргаж байсан учир дээрх асуудлыг НИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар шийдвэрлэхээр болжээ. Хурлаар дээрх асуудлыг зөвшөөрвөл дугаарын хязгаарлалтыг өглөө 08:00 цагаас оройн 21:00 цаг хүртэл хэрэгжүүлэх юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
12885
0 эможи
keyboard_arrow_up