Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 26, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Дугаарын хязгаарлалт зуны хоёр сард цуцлах санал оруулсан

2014 оны 12 сарын 01

 Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадралаас автомашины дугаарын хязгаарлалтын цагийг өөрчлөх болон замын хөдөлгөөний ачааллыг бууруулах талаар авч хэрэгжүүлж буй зарим зүйлийг тодрууллаа.

-Автомашины дугаарын хязгаарлалтын цагт өөрчлөлт оруулахаар болсон талаар мэдээлсэн. Үүний ач холбогдол нь юу вэ?

-Авто тээврийн дугаарын хязгаарлалт ажлын өдрүүдэд 07.00-22.00 цагийн хооронд хэрэгжиж байгаа. Үүнийг бид нэг цагаар нааш нь татан 07.00-21.00 цаг болгоё гэсэн. Ингэснээр иргэдэд зорчих эрхийг нэмүү олгож байна гэсэн үг. Мөн шинээр ашиглалтад орсон Богд уулын арын зам, Баянхошууны Хувьсгалчдын замыг дугаарын хязгаарлалтгүй болгоё гэж байгаа юм. Тэр хавьд амьдардаг хүмүүс дугаарын хязгаарлалтгүй зорчих боломжтой. Мөн иргэн та 22.00 цаг хүртэл хүлээхгүй, 21.00 цагт дугаарын хязгаарлалт дуусч замын хөдөлгөөнд чөлөөтэй оролцох боломжтой болж байгаа юм. Үндсэндээ хотын захаар дугаарын хязгаарлалт тогтоох нь утгагүй байгаа учраас иргэд, жолооч нарт зориулж энэхүү асуудлыг оруулж байна.

-Нийслэлийн замын хөдөлгөөний түгжрэл 21.00 цаг гэхэд төдийлөн буурдаггүй. Түүнийг хэрхэн зохицуулахаар тусгаж байгаа бол?

-Ажил эхлэх, тарах цагуудын шилжилтүүдийг цогц байдлаар хийж чадвал 21.00 цагт түгжрэлгүй болох гээд байгаа юм. НИТХ-ын төлөөлөгчид дээрх асуудлын хүрээнд санал бодлоо илэрхийлж, автомашины дугаарын хязгаарлалтын хүрээнд хэд хэдэн санал дэвшүүлсэн. Үүнд, ажлын өдрүүдэд хэрэгждэг дугаарын хязгаарлалтын цагийг 08.00-21.00, 08.00-22.00 цагийн хооронд байхаар санал гаргасан бөгөөд түүнчлэн зуны хоёр сард буюу долоо, наймдугаар сард цуцлах санал оруулсан.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
12996
0 эможи
keyboard_arrow_up