Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 26, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Улаанбаатарт 13-15 хэм хүйтэн

2014 оны 12 сарын 02

Өнөөдөр 08 цагаас 20 цаг  хүртэл ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Алтай, Хангайн уулархаг нутгаар  бага зэргийн цас орно.Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр. Идэр, Тэсийн голын хөндийгөөр 18-23 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын саваар 14-19 хэм, говийн нутгийн өмнөд хэсгээр 8-13 хэм, бусад нутгаар 11-16 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 13-15 хэм хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 24 градус хүйтэн, харьцангуй чийг 71 хувь, агаарын даралт 873 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

2014 оны 12 дугаар сарын 03-наас 2014 оны 12 дугаар сарын 07-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

Арванхоёрдугаар сарын 4-нд зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр, 5-6-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи 4-нд нутгийн зүүн хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтний эрч бага зэрэг суларч Дархадын хотгор, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Улз голын сав газраар шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 11-16 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 3-8 хэм, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 6-11 хэм хүйтэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
13018
0 эможи
keyboard_arrow_up