Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 26, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Өнөөдөр нийслэлд болох зарим үйл явдал

2014 оны 12 сарын 02

09:30 цагт Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны яамны Дипломатын академи, Гадаад бодлогын нэгдсэн зохицуулалтын Судалгааны төв, АПЕК-ын судалгааны төслийн баг хамтран “Ази, Номхон далайн Эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага (АПЕК)-д элсэх Монгол Улсын Үндэсний чадавхийг бэхжүүлэх нь” олон улсын сургалт семинарыг ГХЭЗХЯ-нд зохион байгуулна.

10:00 цагт МУИС-ийн хичээлийн II байрны 351 тоотод, Чөлөөт сонголттой уншлагын танхим болон ТҮЦ машиныг ашиглалтад оруулах үйл ажиллагааны нээлтийн арга хэмжээ болно. Утас: 89859594

10:00 цагт Эдийн засгийн байнгын хорооноос зохион байгуулж буй Зөвшөөрлийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн талаарх хэлэлцүүлэг Монголын худалдаа, аж үйлдвэрийн танхимд болно. Бизнесийн байгууллагын төлөөлөл, судлаач, эрдэмтэд оролцоно. 

10:30 цагт Монголын сүсэгтнүүдийн хүсэлтээр Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Богд Зонховын “Их Бодь Мөрийн Зэрэг” номыг айлдах гэж байна.

11:00 цагт Афганстан улсад үүрэг гүйцэтгээд ирсэн зэвсэгт хүчний багийн бие бүрэлдхүүнд төрийн дээд шагнал болон одо медаль гардуулах ажиллагаа Зэвсэгт Хүчний Жанжин штабт болно. Утас: 99160187

11:00 цагт Төрийн ордны “Г” танхимд УИХ-ын гишүүн Г.Уянга Оюутолгойн асуудлаар хэвлэлийн бага хурал хийнэ. Утас:99086153

11:00 цагт Монгол Улсын Ерөнхий прокурор Д.Дорлигжав Хууль зүйн үндэсний хүрээлэнд Франц улсын Магистрантурын Үндэсний сургуулийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзана. Утас: 94949458, 88229458 

12:00 цагт энэ сарын 5-нд Худалдаа аж үйлдвэрийн танхимд болох дизайнер Отгонжаргалын 2014 оны "Хамгийн сүүлчийн, хамгийн том гоёлын даашинзны шоу" хэмээн тодорхойлогдож буй "O Couture Fashion Show Fall 2015" шоуны хэвлэлийн бага хурал FashionTV-ийн байранд болно. Утас: 88009700

12:00 цагт "Монгол ньюс" мэдээлэлийн төвд Дакар раллид Монголоос анх удаа оролцох тамирчид хэвлэлийн бага хурал хийнэ. Утас: 88988353

14:00 цагт БЗД-ийн "Өсвөр үе залууст ээлтэй клиник" -ийн нээлтийн үйл ажиллагаа олны нэрлэж заншсанаар Оюутны хотхон буюу Баянзүрх дүүрэг 6-р хорооны Оюутны Өргөөний I байранд нээлтээ хийнэ.

14:00 цагт Спортын төв ордны А зааланд "Шонхор кап" оюутны аварга шалгаруулах жүдо бөхийн тэмцээний нээлт болно.

14:00 цагт “News” агентлагийн 10 жилийн ойд зориулсан хэвлэлийн бага хурал  “Туушин” зочид буудалд болно.

17:00 цагт Гандантэгчилэн хийдийн тэргүүн хамба Д.Чойжамц гуай  "Уламжлал, зан заншил ба ёс зүй" сэдэвт лекц ярилцлагаа "Шонхор тоувер"-ийн /Гэрлэх ёслолын ордны баруун талд/ V давхар дахь хурлын зааланд хийнэ. Утас: 96006901

18:00 цагт Монгол Улс болон Турк Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүрээнд Туркийн “Эрэн хайх ажиллагаа” (AKUT) төрийн бус байгууллагын үүсгэн байгуулагч бөгөөд УЗ-ийн гишүүн, алдарт уулчин, зохиолч, чөлөөт гэрэл зурагчин Али Насух Махруки өөрийн гэрэл зургийн үзэсгэлэнгээ Урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд нээнэ.

18:00 цагт “News” агентлагийн 10 жилийн ойн хүрээнд "Hitnews" шагнал гардуулах ёслол “Туушин” зочид буудалд болно.

- * -

“Скин” интертайментийн бүтээл "Зүрх зогсохгүй" адал явдалт уран сайхны киноны нээлт Тэнгис, Өргөө, Соёмбо кино театруудад болно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
13020
0 эможи
keyboard_arrow_up