Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Өсвөр үе залууст ээлтэй эрүүл мэндийн клиниктэй боллоо

2014 оны 12 сарын 02

Өсвөр үе залууст ээлтэй эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх клиникийн нээлт өнөөдөр боллоо. Тус клиник нь Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо буюу 3182 оюутан амьдардаг нийслэлийн хамгийн том хотхонд нээгдэж байгаагаараа онцлог юм.
Клиникийг нээх нээлтийн арга хэмжээнд Нийслэлийн Эрүүл мэндийн газрын орлогч дарга Б.Ганбат, Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч Т.Баясах, Тамгын газрын дарга Б.Амартүвшин, Эрүүл мэндийн нэгдлийн дарга Ж.Тамир болон албаны бусад хүмүүс оролцсон юм.
“Өсвөр үе залууст ээлтэй клиник” нь эмнэлгийн тусламж үйлчилгээг цогцоор нь  үзүүлэхээс гадна сэтгэл зүйч, нийгмийн ажилтнууд  өсвөр насныханд тулгараад байгаа асуудлыг хамтран зөвлөлдөж шийдвэрлэхэд нь тусалж ажиллах юм байна. Мөн хүсээгүй жирэмсэлт,  эхийн эндэгдэлээс урьдчилан сэргийлж, бэлгийн замын халдварт өвчинг эрт илрүүлэн эмчилж, шилжилтийн насныханы  хөгжил, бэлгийн бойжилт, хоол тэжээл, нөхөн үржихүйн болон сэтгэцийн эрүүл мэнд, архи тамхи, хорт бодисын уршиг, хүчирхийлэлд өртсөн үед үзүүлэх тусламж зэрэг бүхий л төрлөөр үйлчилгээ үзүүлж ажиллах тус төвийн ажилтан, эмч нарт зориулан холбогдох тоног төхөөрөмж,  ярилцлагын тусгай өрөө зэрэг нь тус төвийн салшгүй нэг хэсэг юм.
Хамгийн гол нь тус төв нь  залуус хүүхдүүдэд харьяалал харгалзахгүй, эрүүл мэндийн дэвтэр шаардахгүй үйлчлэх бөгөөд үерхэд нөхөрлөлөөс үүдсэн бие махбодид гарсан өөрчлөлт, стресс, сэтгэл гутрал зэрэгт эрүүл мэндийн болон сэтгэл зүйн зөвлөгөөг үнэ төлбөргүй өгөх юм байна.  Мөн үйлчлүүлэгчдийн эрхийг хүндэлж, нууцыг хадгалахын тулд нэр хаяггүй үйлчилгээг ч бас тус төвөөр үйлчлүүлэгчид авч болно.
Дашрамд сонирхуулахад, тус клиникийг Швейцарийн хөгжлийн агентлаг, Люксембургийн Засгийн газар, НҮБ-ын Хүн амын сангийн санхүүгийн дэмжлэгтэйгээр Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хүн амын сантай хамтран хэрэгжүүлж буй “Залуучуудын хөгжлийн төсөл”-ийн хүрээнд байгуулсан аж.
 
- See more at: http://bzd.ub.gov.mn/index.php?option=com_k2&view=item&id=537:2014-12-02-08-17-58&Itemid=704&lang=mn#sthash.0cBuaqNJ.dpuf

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
13099
0 эможи
keyboard_arrow_up