Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Цэцэг төвийн уулзвар "Зөвшөөрөлгүй" уулзваруудын нэг

2014 оны 12 сарын 04

МХЕГ-аас 2014 онд хийгдсэн зам, засварын ажилд шалгалт хийжээ. Авто замын салбарт 2014 онд нийт 37 чиглэлд 1886,4 км зам 2040,86 у/м гүүр баригдаж байгаа бөгөөд улсын хэмжээнд шалгалтанд гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж буй 4 авто замын дотоодын эх үүсвэрээр, Улсын төсвийн хөрөнгөөр 582.266,3 сая төгрөгийн өртөгтэй 21 авто зам, гүүрийн барилга угсралт, засвар шинэчлэлтийн ажлууд хамрагдлаа. Нийслэлийн хэмжээнд 39,9 км авто замын барилга угсралт, зураг төсөл, 65 у/м гүүрийн засвар шинэчлэлт, ЭЗХЯ-ны санхүүжилтээр “Гудамж төсөл”-ийн хүрээнд Улаанбаатар хотод хийгдэж байгаа 20.7 км авто зам, 4 авто замын уулзвар, Архангай аймгийн Эрдэнэбулган, Увс аймгийн Улаангом сумын төвийн авто зам, уулзваруудын өргөтгөл шинэчлэлт, засвар арчлалт, ашиглалтын байдлыг хамруулан шалгалт хийсэн байна. Түүнчлэн орон нутгийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй бусад зам, замын байгууламжийн барилга угсралт, засвар шинэчлэлийн ажлуудад ч мөн шалгалт хийжээ.

Авто замын ашиглалтын байдалд хийсэн шалгалтанд Улаанбаатар-Дархан-Сүхбаатар, Улаанбаатар-Зуунмод-Мандалговь, Улаанбаатар-Арвайхээр, Улаанбаатар-Лүн, Арвайхээр-Нарийнтээл, Улаанбаатар-Налайх-Чойр, Улаанбаатар-Багануур чиглэлийн замын зарим хэсэгт болон Хэнтий аймгийн Дуутын даваа-Мөрөн чиглэлийн 50 км хатуу хучилттай авто замын зорчих хэсгийн нийт уртад, асфальтбетон хучлагад торон дагуу болон хөндлөн хагарлууд үүссэн, их хэмжээний нүх гарч цоорсон,  буталсан чулуун суурь ил гарсан, овойлт үүссэн, хучилтын  доороос шаварлаг материал  ил гарсан, Улаанбаатар хотод ашиглагдаж байгаа авто замуудын хувьд хорооллын доторх болон хотын зах орчмын авто замуудад замын хашлага дагаж их хэмжээний борооны ус хуримтлагдсан, хашлага эвдэрсэн, замын зорчих хэсгийн асфальтбетон хучилт цоорсон, зам доогуурх инженерийн байгууламжийн орчимд суулт өгч цөмөрсөн, авто зам дээр барилгын материал асгарч зорчих хэсгээр тархсан, иргэд аж ахуйн нэгж байгууллагууд зөвшөөрөлгүйгээр авто зам ухаж эвдэлсэн, гарц гаргасан гэсэн зөрчил гарсан бөгөөд зураг төсөлд илэрсэн зөрчил дутагдалд авто замын хоолойн урт богинодсон, түмбэ байрлуулах боломжгүй, ус зайлуулах байгууламжийн хэмжээ багадсанаас тухай хэсэгт ус нэвтрэх хүчин чадал хүрэхгүй, 

Үүнээс гадна Цэцэг төвийн уулзварыг 4 замын уулзвар болгож өргөтгөн шинэчлэх ажлын зураг төсөл нь Сөүлийн гудамжны авто замаас урагш орон сууцны хороолол дундуур орон сууцны барилгад ойр төлөвлөж, авто замын барилгын ажлын зураг төслийг магадлан итгэмжлэлийн дүгнэлт гаргуулаагүй, барилга угсралтын ажил эхлүүлэх үргэлжлүүлэх зөвшөөрөл аваагүй, зураг төслийг Улаанбаатар хотын ерөнхий архитектороор  батлуулаагүй зэрэг зөрчил илэрсэн байна.Мөн авто замын асфальтбетон хольцны лабораторийн судалгаагаар нягт, бат бөх, хучилтын нягт, далангийн нягт техникийн шаардлагын хэмжээнд хүрээгүй, бороо орсон үед асфальтбетон хучилт дэвсэгдсэн, авто замын бетон хашлага нь технологийн горим зөрчигдөн цутгагдаж угсрагдсанаас эвдэрсэн, муруй суурилуулсан, цементээр бэхжүүлсэн сууринд их хэмжээний хөндлөн хагарал үүссэн, ус зайлуулах байгууламжийн тэнхлэг алдагдсанаас тухайн хэсэгт хөвөө нарийссан, эргэлттэй хэсэгт хэмжилт хийхэд далангийн өргөн нь төлөвлөсөн өргөндөө хүрээгүй, замын трассын дагуу явган хүний замыг эвдэж, эксковатор болон хүнд даацын автомашинаа авто замын зорчих хэсэг дээр тавьж зөвшөөрөлгүйгээр зам хааж тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зогсоосон, авто замын зорчих хэсгийн асфальтбетон хучилтанд эвдрэл үүсгэсэн, авто зам дээр ухсан шороогоо овоолсон, эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авалгүйгээр  үйл ажиллагаа явуулсан, зам, гүүрийн барилгын ажлын байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээг хийлгэж, түүний дагуу хийх ажлын төлөвлөгөөг гаргаж мөрдөөгүй, ус, түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тухай орон нутгийн захиргааны холбогдох захирамж гаргуулан гэрээ байгуулаагүй, замын далангийн дүүргэлтэд 75мм-с их хэмжээний том чулуун материал ашигласан, битумын шинжилгээний дүнгээр зүү шигдэлтийн гүн, суналт, дөл авалцах температур зэрэг үзүүлэлтүүд нь техникийн шаардлагын заалтуудыг хангахгүй, хучилтын нягт нь техникийн шаардлагын холбогдох заалтыг зөрчиж байна гэж үзжээ. 

Дээрх зөрчлийг арилгуулах талаар холбогдох байгууллагад мэдэгдсэн бөгөөд  зарим үед илэрсэн зөрчлийг газар дээр нь арилгуулах арга хэмжээг авч, улсын байцаагчийн хугацаатай 145 заалттай 55 албан шаардлага, 84 заалттай 50 дүгнэлт, авто зам, гүүрийн ашиглалтын байдалд улсын байцаагчийн 13 заалттай 11 акт гаргаж, хэрэгжилтийг хангуулах хугацаатай албан шаардлага өгсөнөөс 198 зөрчлийг буюу 90  хувийг арилгуулсан, үлдсэн 22 зөрчлийг арилгах хугацаа болоогүй байгаа ажээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
13234
0 эможи
keyboard_arrow_up