Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 02, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

ШӨХТГ-ын хяналт шалгалтын үр дүн

2014 оны 12 сарын 04

ШӨХТГ-ын хэрэглэгчийн эрхийг хамгаалах хэлтсээс хийсэн хяналт шалгалтуудын дүнг танилцуулж байна.

1.  Гар утас

Тус газар болон Улаанбаатар хотын цагдаагийн газар хамтран гарын утас нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Теди төв”, “Монтел” ХХК, “Дархан жонон” ХХК, “Түгээмэл” ХХК, “Ди Би Ди” ХХК-иудын гар утасны худалдааны төвийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийхэд Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т Хэрэглэгч барааны талаар үнэн зөв сонголт хийхэд туслах бодит мэдээллээр хангагдах эрхтэй. 12 дугаар зүйлийн 12.2-т Худалдагч барааг худалдаанд гаргахдаа үйлдвэрлэгч /нийлүүлэгч/-ээс энэ хуулиар тогтоосон шаардлагыг хангасан бараа нийлүүлэх талаар зохих гэрээг байгуулсан байна.12.8-т Үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгчээсхэрэглэгчидбараа, ажил, үйлчилгээтэй холбоотой худал мэдээлэл өгөхийг хориглоно.12.9-т Бараа, ажил, үйлчилгээг хууран мэхлэх, төөрөгдүүлэх, хүч хэрэглэх замаар худалдах, гүйцэтгэх, хэрэглэгчийн эрхийг хохироосон гэрээ байгуулахыг хориглоно гэж заасныг тус тус зөрчсөн дараах нийтлэг зөрчил илэрлээ. Үүнд:
Гар утасны худалдаа эрхлэгчдийн худалдаалж буй гар утасны гарал үүсэл тодорхойгүй,
Урьд нь ашиглаж байсан гар утсыг шинэ утас гэж мэдээлж худалдаалдаг,
Баталгааны хуудас нь хууль тогтоомжид заасан шаардлага хангахгүй
Дээрх зөрчлүүдийг арилгуулах зорилгоор гар утас худалдах, худалдан авах гэрээнд өөрчлөлт оруулахыг шаардсан улсын байцаагчийн албан шаардлагыг хяналт шалгалтад хамрагдсан аж ахуйн нэгжүүдэд хүргүүлж ажиллав.

2. Барилгын хохирол

“Жиа Ши Да” ХХК нь Баянгол дүүргийн 18 дугаар хороонд 110 айлын орон сууц барьж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг худалдан авагч нарт гаргаж өгөхгүй нутаг буцсаны улмаас ашиглалтад ороод 3 жил болсон боловч одоог хүртэл “Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ”-гээ авч чадахгүй байгаа талаар нэр бүхий 28 иргэнээс гаргасан гомдлын дагуу тус газар нь Улсын бүртгэлийн ерөнхий газар, Төрийн орон сууцны корпорацитай хамтран холбогдох асуудлыг шийдвэрлэх зорилготой уулзалт хийсэн. Уулзалтын үр дүнд баримт бичиг нь бүрэн 17 иргэний амьдарч буй орон сууцны “Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ”-г гарган өгч байна. Үлдсэн 11 иргэний “Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ”-г гаргахад шаардлагатай баримт бичиг дутуу байсан тул дутуу баримт бичгийг бүрдүүлж олгохоор болсон.

3. Авто сургууль


ШӨХТГ-ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хэлтэс, ЦЕГ-ын Лицензийн төв хамтран “Тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагааг аттестатчилах” хяналт шалгалтын ажлыг Нийслэлийн 6 дүүрэгт, алслагдсан Налайх, Багануур, Багахангай дүүрэг, орон нутагт Орхон, Дархан-Уул, Булган, Сэлэнгэ, Төв аймгуудад хийлээ. Хяналт шалгалтад нийт 136 авто сургууль, 1557 ЗХХД-ийн болон жолоодлогын дадлагын багш, 1284 тээврийн хэрэгсэл хамрагдсанаас 1484 ЗХХД-ийн болон жолоодлогын дадлагын багш, 1214 тээврийн хэрэгсэл аттестатчиллын шалгалтад тэнцэж цаашид үйл ажиллагаагаа явуулах эрхтэй болсон. 70 тээврийн хэрэгсэл, 73 ЗХХД-ийн болон жолоодлогын дадлагын багш шалгалтад тэнцээгүй тул хасагдав.

4. Нотариат 


Тус газраас нотариатчдын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн. Нотариатын үйлчилгээний хөлс, зардлын хэмжээг тогтоосон Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2011 оны 123 тоот тушаалд өвлөх эрх, гэрээслэл гэрчлэхэд үнийн дүнгийн 1 хувиар үйлчилгээний хөлс авахаар заасан байдаг. Гэтэл нотариатчид өвлөх эрхийн гэрчилгээ олгохдоо өвлөгдөх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээнд заасан үнэлгээгээс өндөр үнэ тогтоож, түүний 1 хувиар нотариатын үйлчилгээний хөлс авсан зөрчил илэрсэн. Өвлөх эрх гэрчлэхдээ өвлөгдөх эд хөрөнгийн үнэлгээг өмчлөх эрхийн гэрчилгээнд заасан үнэлгээгээр эсхүл өвлөгчийн тогтоосон үнэлгээр тооцож авахыг Монголын нотариатчдын танхимд үүрэг болгож, зөрчил арилгуулж ажиллав.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
13241
0 эможи
keyboard_arrow_up