Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 26, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Энэ онд камераар нийт 169635 зөрчил илрүүлжээ

2014 оны 12 сарын 08

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 80 дугаар тогтоолоор баталсан “Замын хөдөлгөөний хяналтын камераар илрүүлсэн зөрчилд хариуцлага тооцох” тухай журмыг мөрдөж эхлээд жил гаруй хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төв, Нийслэлийн Замын цагдаагийн газар хамтран зөрчил илрүүлэгч камерын тусламжтайгаар замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн жолооч нарт хариуцлага тооцон ажиллаж байна. 2013 онд замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн нийт 285833 зөрчил гарч байжээ. Харин энэ жил 169635 иргэнд гэрийн хаягаар нь торгуулийн мэдэгдэх хуудсыг хүргүүлээд байна. Үүнээс  улаан гэрлэн дохионы зөрчил 26968 бүрдтгэгдсэн бол хурд хэтрүүлсэн 142667 тохиолдол  бүртгэгдэж өмнөх жилүүдийнхээс буурсан үзүүлэлт гарчээ. Ийнхүү  “Замын хөдөлгөөний хяналтын камераар илрүүлсэн зөрчилд хариуцлага тооцох” тухай журмыг мөрдөж эхэлснээс хойш зам тээврийн осол гэмтэл, замын хөдөлгөөний саад буурч, иргэн бүр хөдөлгөөний аюулгүй байдалд анхаарч, хурд хэтрүүлэх болон улаан гэрлэн дохиогоор уулзварт орох зөрчил багасч байгаа гэдгийг холбогдох албаныхан мэдээллээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
13428
0 эможи
keyboard_arrow_up