Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 26, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Монгол, ОХУ, БНХАУ-ын аялал жуулчлалыг зохицуулах хурал боллоо

2014 оны 12 сарын 08

ОХУ, БНХАУ, Монгол гурван улсын аялал жуулчлалыг зохицуулах хурал БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Хөх хотод боллоо. Өмнө нь "Монгол-БНХАУ-ын хилийн бүсийн аялал жуулчлалыг зохицуулах хурал" нэрээр зохиогддог байсан бол энэ жилээс Монгол, ОХУ, БНХАУ гурван улсын аялал жуулчлалын уулзалт болон өргөжиж, шинээр Улаанбаатар хот, ОХУ-ын Өвөрбайгалийн хязгаар нэмэгдсэн байна. Уг хурлаар Манжуур- Чита- Улаан– Үд- Эрхүү– Улаанбаатар– Архашаат чиглэлд автомашины аялал явуулахаар болж, “Талын од” нэртэй жуулчны галт тэргийг Хөх хот– Улаанбаатар- Улаан-Үд чиглэлд аялуулж, ӨМӨЗО, ОХУ-ын Өвөрбайгалийн хязгаарын залуучуудын аяллыг Улаанбаатар хүртэл өргөжүүлэн явуулж, гурван улсын санаачилгаар явагдаж байгаа “Цайны зам” аяллын маршрутыг үргэлжлүүлэн дөрөвдөгч орны жуулчдыг татах, хамтарсан сурталчилгаа явуулах зэрэг асуудлыг хэлэлцлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
13463
0 эможи
keyboard_arrow_up