Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Гудамж, зам, талбай, үл хөдлөх эд хөрөнгийг хаягжуулах тухай

2014 оны 1 сарын 15

Гудамж, зам, талбай болон өмчлөх, эзэмших, ашиглах эрх үүссэн үл хөдлөх эд хөрөнгө байршлын хаягтай байх ёстой бөгөөд хаягжуулах ажлыг зохион байгуулахтай холбогдсон харилцааг 2013 оны 02 дугаар сарын 07-ны өдөр УИХ-аас батлан гаргасан “Хаягжуулалтын тухай” хуулиар зохицуулна.
Гудамж, зам, талбай, үл хөдлөх эд хөрөнгийг хаягжуулахад дараахи зарчмуудыг баримтална. Үүнд:
• байр зүйн зурагт суурилсан байх;
• засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарьт нийцсэн байх;
• хаяг давхардахгүй байх;
• хаяг үнэн зөв, энгийн, ойлгомжтой байх;
• кадастрын бүртгэлээр баталгаажсан байх;
• хаягжуулах ажил нэгдсэн арга зүйтэй байх;
• хаягийн талаарх мэдээлэл хүртээмжтэй, нээлттэй байх.
Байршлын хаяг нь:
• нийслэл, аймаг болон сумын төв, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж дэх хот, тосгонд гудамж /зам, талбай, хороолол, хотхон/-ийн нэр, дугаар, хашаа, барилга байгууламжийн нэр, эсхүл дугаар, хаалганы дугаар;
• дээр дурьдсанаас бусад газарт газар зүйн /газар, усны/ нэр, хашаа, барилга байгууламжийн нэр, эсхүл дугаар, хаалганы дугаар зэрэг мэдээллийг агуулсан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
135
0 эможи
keyboard_arrow_up