Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 26, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Улаанбаатар хотын тухай домог, хууч ярианууд: Зайсан толгой

2014 оны 12 сарын 09

Наймдугаар богд Жавзандамба хутагтын шавь отгын захирагч нар "Зайсан" хэмээх цолтой байжээ. Жил бүр хөдөөнөөс отгийн 200-аад зайсан Богдод бараалхахаар ирдэг байж. Ирсэн хойноо хаанд бараалхах цагийг хүлээж, Богд уулын арын нэгэн аманд сууж, унаа хөсгөө өвөр талын аманд нь байлган овоогоо тахиж ёс төр гүйцэтгэдэг байсан учраас энэ хоёр амыг Ар зайсан, Өвөр зайсан хэмээн нэрлэж, тахилгат овоо бүхий толгойг "Зайсан толгой" гэх болсон гэнэ. Хожим нь Хөшөөтийн ам гэж нэрлэх шийдвэр гарсан боловч ард иргэд хүлээн зөвшөөрөөгүй аж. Мөн Зайсангийн аманд Нархажидын дуган байсан бөгөөд тэр дуганд эрэгтэй, эмэгтэй 20-30 лам хурал хурдаг, Богд хаан хатан Дондогдуламын хамт өвлийн адаг сарын 25-нд заларч их хандив мөнгө өргөдөг байжээ. Түүнчлэн таван өнгийн торгон дээлтэй, 18-20 насны шанз, ёочин тоглодог бүсгүйчүүдийг Амгалант гацаанаас ирүүлж найр цэнгэл үүсгэдэг байсан, энэхүү цэнгүүнд ардын жүжигчин О.Дашдэлэг гуай 20-оод насандаа ирж хөгжимдөж байсан тухайгаа ярьсан нь бий. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
13560
2 эможи
keyboard_arrow_up