Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 26, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Өнөөдөр нийслэлд болох зарим үйл явдал

2014 оны 12 сарын 10

09:00-13:00 цагт Ramada (Grand Plaza-ийн зүүн хойд талд) зочид буудлын Crystal уулзалтын танхимд “Хөгжлийн бэрхшээлтэй залуусын хөгжлийн саадыг арилгая” хэлэлцүүлгийг Монголын Хөгжлийн Бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн Холбоо, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран зохион байгуулна. Утас: 91710556

09:00-15:00 цагт нийслэлийн иргэдэд үзүүлэх түргэн тусламжийн үйлчилгээг чадавхижуулахад Япон улсын туршлагыг нэвтрүүлэх нь" сэдэвт Монгол-Япон улсын хамтарсан уулзалт семинар Хангарьд Ордны 14 давхарт зохион байгуулагдана. Утас: 97030382, 98031000, 97030322

09:30 цагт Монгол, Японы Гадаад харилцаа,  Батлан хамгаалах , Аюулгүй байдлын асуудал эрхэлсэн байгууллага хоорондын зөвлөлдөх уулзалт  “Politico-Military Meeting/PM Meeting”  Гадаад хэргийн яаманд болно. 

10:00 цагт ШШГЕГ-т, 11:00 цагт УЕПГ-т, 13:00 цагт Хууль сахиулах их сургуульд ХЭҮК-ын гишүүн биечлэн очиж, ХЭҮК-оос хүний эрхийн ном, товхимлуудыг дараах газруудад тус тус хүлээлгэж өгнө.

10:00 цагт ҮХАА-н нэг давхарын хурлын зааланд Европын холбооноос Монгол Улсад хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр хэлэлцүүлэг болно. Утас: 88373744

10:00 цагт Хангарьд ордны 14 давхарт Нийслэлийн Эрүүл мэндийн газар нийслэлийн иргэдэд үзүүлэх түргэн тусламжийн үйлчилгээг чадавхижуулахад Япон улсын туршлагыг нэвтрүүлэх нь" сэдвээр Монгол–Япон улсын хамтарсан уулзалт болно. Тус уулзалтанд Японы элчин сайдын яам, Япон улын эрүүл мэндийн байгууллагын төлөөлөгчид, НЗДТГ, НОБГ, НЦГ, МШУТөвийн төлөөлөл, НЭМГ-ын харъяа байгууллагын удирдах ажилтнууд оролцоно.

10:00 цагт Улсын Драмын Эрдмийн Театрын уран бүтээлчдийн жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Бид мартахгүй" дурсамж хүндэтгэлийн арга хэмжээ Монголын театрын музейд "Алтан тайзны эзэд" уран бүтээлийн үзэсгэлэнгээр эхлэнэ. Утас:  70128999, 95469964

10:00-12:00 цагт Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас сэтгүүлчид Та бүхэнд зориулан Хүн амын хөгжлийн бодлогын асуудлаар дэлгэрэнгүй танилцуулга, мэдээлэл хийх семинар зохион байгуулах гэж байна. Энэхүү семинар, уулзалт ХАХНХЯ-ны хурлын танхимд болно. Утас: 88093607

11:00 цагт НҮБ-ийн Хүн Амын Сан, Монголын Гэр Бүлийн Сайн Сайхны дэмжлэгтэйгээр үйл ажиллагаа явуулдаг "Залуучуудын Үе Тэнгийн Боловсролын Үндэсний Сүлжээ" өсвөр үе, залуучуудын тулгамдсан асуудал болох нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаар хэвлэлийн бага хурал хийнэ.

11:00 цагт "Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн эрдэмтэн Д.Гонгорын мэндэлсний 90 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал болохтой холбогдуулан Архивын ерөнхий газар, МУИС-тай хамтран мэдээлэл хийнэ.

12:00 цагт ардчилал, хүний эрхийн өдрийг тохиолдуулан МАН-ын гишүүд МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн өмнөх талбайд байрлах төр, нийгмийн зүтгэлтэн Жамбын Батмөнхийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлнэ.

14:00 цагт нийслэлийн IV ахлах сургуулийн байранд Хүний эрхийн Олон Улсын өдөрт зориулсан "Хүний эрх-365" өдөрлөг болно. Тус арга хэмжээнд ЕБС-ийн багш, сурагчид, "Хүний эрхийн боловсрол Ерөнхий боловсролын сургуульд" төслийн багш нар оролцоно. Утас: 70000444, 262902

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
13593
0 эможи
keyboard_arrow_up