Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 26, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Нийслэлийн ЗДТГ “Сайн засаглалын сайн санаачилга” шагналын эзэн боллоо

2014 оны 12 сарын 10

НҮБ-аас тунхагласан Авлигатай тэмцэх олон улсын өдрийг Авлигатай тэмцэх газар 8 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд “Авлигаас ангид, сайн засаглалын сайн санаачилга – 2014” уралдааныг

 

улсын хэмжээнд нийт төрийн байгууллага, төрийн өмчит хуулийн этгээд, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудын дунд зарлаж, шилдгийг шалгаруулах ёслол хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгууллаа. Энэхүү үйл ажиллагаанд нийслэлийн Засаг дарга бөгөөд, Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, УИХ, Засгийн газар,  түүний хэрэгжүүлэгч яам, агентлагууд, төрийн болон хувийн аж ахуйн нэгж,  байгууллагуудын төлөөлөл оролцлоо.  
Хээл хахууль, хүнд суртлаас ангид үйлчилгээг иргэдэд хүргэж, сайн засаглалыг салбар бүртээ  нэвтрүүлж тэргүүний арга туршлага, санаачилгыг улс орны хэмжээнд түгээн дэлгэрүүлэх, олон нийтэд мэдээлэх, тэдгээрийг урамшуулах, бусад байгууллагуудын үлгэр дууриал болоход урладааны зорилго оршиж байгаа аж.
Энэхүү уралдаанаар 7 байгууллага, 2 албан тушаалтныг тодруулсан бөгөөд үүний нэгээр “Нээллттэй Улаанбаатар - 2014” олон улсын авлигын эсрэг форум шалгарсан юм. Нийслэлийн Засаг даргын санаачилгаар нийслэлийн ЗДТГ, Олон Улсын Бүгд найрамдахчуудын хүрээлэнтэй хамтран Авлигатай тэмцэх газрын оролцоотойгоор “Нээлттэй Улаанбаатар-2014” авлигын эсрэг олон улсын форумыг Улаанбаатар хотноо анх удаа зохион байгуулсан. Тус форумд УИХ, Засгийн газрын гишүүд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх, нийслэл, дүүрэг, 21 аймгийн удирдлагууд, нийслэлийн харъяа агентлаг, иргэний нийгмийн байгууллагууд, гадаадын 17 орны 42 олон улсын байгууллагын 258 төлөөлөгч оролцсон юм.
Нийслэлийн Засаг дарга шагнал гардан авах үеэрээ "Юуны өмнө бидний хийж хэрэгжүүлж байгаа ажлыг үнэлж, урамшуулж байгаа Та бүхэнд талархал илэрхийлье. Өнөөдрийн нийгэмд авлига  улс орны үндэсний аюулгүй байдалд заналхийлж байгаа аюултай зүйл болоод байна. Хэн нэгний эрх мэдлийн төлөөх тэмцэл, улстөрчдийн бохир тоглоом гэм зэмгүй жирийн иргэдийн амьдралыг сүйтгэсэн жишээ олон бий. Авлига бол биднийг араатан шиг өрсөлдөөн рүү түлхдэг учраас бидний хөгжил дэвшил, баялгийг сүйтгэж байна. Тийм ч учраас үүнийг зогсоох цаг нь нэгэнт болсон. Авлигатай тэмцэнэ гэдэг амаргүй  ч гэсэн үүний эсрэг зогсч буй хэн бэ гуай ч эх орныхоо ирээдүйн сайн сайхан, үр хүүхдийнхээ төлөө тэмцэж байна гэсэн үг юм” гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
13598
0 эможи
keyboard_arrow_up