Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Улаанбаатар хотын эдийн засгийн хөгжлийн стратегийг батална

2014 оны 12 сарын 10

Нийслэлийн эдийн засгийн хөгжлийн газраас Улаанбаатар хотын эдийн засгийн хөгжлийн стратеги боловсруулах Удирдах хорооны хурлыг зохион байгууллаа.  Уг хуралд Удирдах хорооны гишүүд болох Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа, Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл, Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын төлөөлөл оролцлоо.  
Хурлаар Улаанбаатар хотын Эдийн засгийн хөгжлийн стратегийн талаар Нийслэлийн Эдийн засгийн хөгжлийн газрын дарга Э.Тэмүүлин, Улаанбаатар хот ба Төр хувийн хэвшлийн түншлэлийн талаар Азийн хөгжлийн банкны Суурин төлөөлөгч Роберт Шуллхаммер нар танилцуулга хийлээ. Энэ үеэр Удирдах хорооны  гишүүд санал шүүмжлэл өрнүүлж, эдийн засгийн хөгжлийн стратегийг нийслэлийн зохих төвшний байгууллагаар батлуулж, хэрэгжүүлэхээр боллоо.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
13612
0 эможи
keyboard_arrow_up