Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 26, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Монгол Улсад хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилгот хэлэлцүүлэг болж байна

2014 оны 12 сарын 10

Өнөөдөр ҮХАА яамны хурлын зааланд Европын холбооноос Монгол Улсад хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр 2015-2020 онуудад хэрэгжүүлэх төслийн талаар хэлэлцүүлэг болж байна. Тус хэлэлцүүлгийг Европын холбооноос Монгол Улсад хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр Хөдөлмөрийн яам, Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам болон  Европын Холбооноос хамтран  зохион байгуулж байгаа ажээ. Хэлэлцүүлэгт Хөдөлмөрийн яам, Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, тэдгээрийн харьяа байгууллагууд, Эдийн засгийн хөгжлийн яам /хуучнаар/, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын үйлдвэрчний эвлэл зэрэг нийгмийн түншүүд, Европын холбооны Монгол, Хятад дахь төлөөлөгчийн газар, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын төлөөлөл оролцож санал бодлоо хуваалцаж байна. 

Монгол Улсын Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр бэлтгэж буй “Төрөөс хөдөлмөр эрхлэлтийн талаар баримтлах бодлого”-ыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, хүнс, хөдөө аж ахуй зэрэг ажиллах хүчний шингээлт ихтэй, уул уурхайн бус салбарт зохистой хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх замаар эдийн засгийн хүртээмжтэй, тогтвортой өсөлтийг бий болгоход дэмжлэг үзүүлэх зорилгоор Европын холбооноос 2015-2020 онуудад 8.5 сая еврогийн санхүүжилт бүхий томоохон төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Уг төсөл нь хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хөдөлмөр эрхлэлтийн бодлогыг хөгжлийн стратегид оновчтой тусгах, төсөв, санхүүгийн хуваарилалт, хэрэгжүүлэгчдийн зохион байгуулалт, хяналтын системийг төгөлдөржүүлэх, ажиллах хүчний төлөвлөлт, зохицуулалтыг сайжруулах зэрэг бодлогын хүрээнд тулгамдаж байгаа олон асуудлыг шийдвэрлэхэд техник, арга зүйн дэмжлэг үзүүлэхэд оршиж байгаа мю байна.

Түүний зэрэгцээ хүнс, хөдөө аж ахуйн салбарт өртгийн сүлжээг бий болгох замаар зохистой ажлын байрыг  шинээр бий болгох, тогтвортой хадгалах, тэдгээрт шаардлагатай ур чадвартай ажиллах хүчнийг бэлтгэх, энэ чиглэлээр хувийн хэвшлийн ажиллах нөхцөл, чадавхийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх зэргээр хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд техник, арга зүйн дэмжлэг үзүүлэх юм.

Хэлэлцүүлгээр оролцогч талууд төслийн хүрээнд 2015-2020 онуудад хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл, төслийн удирдлага, зохицуулалт зэрэг олон асуудлаар нэгдсэн зөвшилцөлд хүрэх юм.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
13614
0 эможи
keyboard_arrow_up