20 хүүхэд ХААИС-д үнэгүй суралцах боллоо
Өнөөдөр орой 18.30 цагаас Нийслэлийн Иргэний танхимд спорт тэр дотороо сагсан бөмбөгт авъяастай 30 хүүхдэд дотоодын их дээд сургуульд дөрвөн жил үнэ төлбөргүй суралцах эрхийн бичиг гардуулна.
Тодруулбал, “Улс төрд шинэ манлайлагч” зорилтот ТВ төслийн шилдэг оролцогчдын санаачлан хэрэгжүүлж буй төслийн дэд хөтөлбөрийн үр дүнд 18-22 насны 30 залуу ХААИС, Мандах бүртгэл, Сити, Сан, Идэр, ROYAL сургуулиудад хүссэн мэргэжлээ үнэ төлбөргүй суралцах эрхээр шагнуулжээ. “Тэтгэлэгтэй тамирчин” хөтөлбөрт нийтдээ 120 гаруй хүүхэд бүртгүүлснээс ур чадвар сорих тоглолт, ганцаарчилсан ярилцлага болон бусад шалгуураар шалгаруулалт хийсэн байна. Өнөөдрийн үйл ажиллагаанд төслийн баг, их дээд сургуулийн удирдлага, боловсролын газар, яамны төлөөлөл оролцох юм байна.