Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 26, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Өчигдөр шөнө арван объектод гал гарчээ

2014 оны 12 сарын 11

Нийслэлийн Онцгой байдлын газарт өнгөрсөн хоногийн хугацаанд объектын гал түймрийн 10, аврах ажиллагааны 1 дуудлага ирж, нийслэлийн Аврах анги, харъяа дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах ангийн бүрэлдэхүүн шуурхай арга хэмжээ авч ажилласан байна. Объектын гал түймрийн тухайд, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Замчны 4 дүгээр гудамжинд машин шатаж байна гэсэн дуудлагыг 08:50 цагт өгснөөр Аврах гал унтраах 35 дугаар ангийн гал унтраах тасгийг очиход 5х6 хэмжээтэй гарааш дотор “Porter” загварын бага оврын ачааны автомашин, гараашийн дээвэр, таазны хэсэг шатаж байсныг унтраажээ. Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Одонтын 20 дугаар гудамжинд амбаар, гэр  шатаж байна гэсэн дуудлагыг 12:50 цагт өгснөөр Аврах гал унтраах 29 дүгээр ангийн гал унтраах тасгийг очиход 7х3 хэмжээтэй амбаар, 5 ханатай гэр, эд хогшил, зэргэлдээх 2 гэрийн гадна бүрээс хайрагдан шатаж байсныг унтраасан байна. Баянгол дүүргийн 6 дугаар хороо, “Улаанбаатар палас”-ын дэргэд автомашины ил зогсоолын манаачийн байр шатаж байна гэсэн дуудлагыг 18:32 цагт өгснөөр Аврах гал унтраах 10 дугаар ангийн гал унтраах тасгийг очиход ил зогсоолын манаачийн 4х4 хэмжээтэй байшингийн дотор талд эд зүйл шатаж байсныг шуурхай ажиллан галыг бүрэн унтраажээ. Түүнчлэн Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, Жаргалантын 1 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 23:18 цагт өгснөөр Аврах гал унтраах 30 дугаар ангийн гал унтраах тасгийг очиход 3х5 хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг унтраасан байна. Хоногийн хугацаанд гал түймрийн улмаас дөрвөн байшин, хоёр гэр, амбаар, нэг гарааш, хашаа, нэг машин, хоёр удаагийн хог шатаж байна гэсэн дуудлагыг хүлээн авч шуурхай ажилласан байна. Цаг агаар хүйтэрч иргэд, аж ахуй нэгж, байгууллагын галлагаа нэмэгддэгтэй холбогдлуулан пийшин зуухны хамрааралтай гал түймрийн тоо өрсөх хандлагатай байгаа. Тиймээс иргэд гэр орон сууцандаа галлагаа хийхдээ түлшийг хэтрүүлэн хэрэглэхгүй байх, гэмтэлтэй пийшин зуухыг ашиглахгүй байх яндангаа гал үл шатах материалаар дулаалж, тамхи, шүдэнзийнхээ галыг бүрэн гүйцэд унтраах, галтай үнс, нурмыг ил задгай асгахгүй байх, пийшин зуухны галлагаа болон гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, шугам сүлжээний ашиглалт угсралтын дүрэм зааврыг зөрчихгүй байх, гэрийн цахилгаан шугамын ачааллыг хэтрүүлж хэрэглэхгүй байх, бага насны хүүхдийг харж хандах, асрах хүнгүй орхихгүй байхыг нийслэлийн Онцгой байдлын газраас онцгойлон сэрэмжлүүлж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
13728
0 эможи
keyboard_arrow_up