Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 30, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрийн эсрэг Хан-Уулчууд нэгдэж байна

2014 оны 12 сарын 11

Хан-Уул дүүргийн хороодын Иргэдийн нийтийн Хурлын дарга нарын зөвлөл, дүүргийн Хөдөлмөрийн хэлтэс, ”Хүүхдийн хөгжил судлалын академи” ТББ хамтран Хурдан морь унадаг, хөдөлмөрийн насны хүүхдийн хөдөлмөрийн харилцаа,аюулгүй байдал, эрүүл ахуй, хөгжлийн түвшинд шинжилгээ хийж, сонирхол хэрэгцээг нь тодорхойлон, мэргэжлийн чиг баримжаа олгох, сургалтын агуулга,орчинтой танилцуулан, боломжтой зарим дэмжлэг үзүүлэх нөлөөллийн ажлыг 2 үе шаттайгаар амжилттай хэрэгжүүллээ.

Төслийн Эхний үе шатанд :

Дүүргийн 14 дүгээр ”Өлзийт”  хорооны онцлогийг харгалзан , хурдан морь унаач хөдөлмөрийн насны хүүхдүүдийн судалгааг шинэчлэн баяжуулж, Хороодын ИНХ-ын дарга нарын сургалт, “ХҮҮХДИЙГ ТЭВЧИШГҮЙ ХӨДӨЛМӨРӨӨС ХӨНДИЙРҮҮЛЭХ НЬ” нээлттэй  хэлэлцүүлгийг өвөрмөц аргачлалаар явуулсан байна.

ИНХ-ын дарга нар өөрийг нь сонгосон унаач хүүхэдтэй “Найз” баг болж, чин сэтгэлийн харилцаа үүсгэн танилцаж, тухайн хүүхдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэлтэй болж, тусгайлан бэлтгэсэн тандалтын судалгааны асуултад хариулахад нь түшиг болох явцдаа өөрсдөө нилээдгүй шинэ ойлголт, мэдээлэлтэй болсон байна.

Унаачдын өвөрмөц ажлыг хүндэтгэн, бахархах хандлага тус хэлэлцүүлгийн явцад давамгайлж байсан нь хүүхдүүдийн хувьд амжилтандаа эрэмших,том зорилтоо тодорхойлон, хэн нэгнээс бурууг эрэх биш , уралдааныг илүү амжилттай, аюул осолгүй, мэргэжлийн өндөр ур чадварын өрсөлдөөн болгон зохион байгуулахад чиглэгдсэн чухал саналуудыг илэн далангүй илэрхийлж байв.

Төслийн хоёрдугаар шатанд:

-Энэ үе шатны үндсэн зорилго нь өмнөх шатны амжилтыг бататган хөгжүүлэхийн зэрэгцээ :

-Сонирхол, туршлагадаа тулгуурлан мэргэжлээ сонгон эзэмшихэд нь унаач хүүхдэд дэмжлэг туслалцаа үзүүлэх нийгмийн санаачлагыг бий болгон өрнүүлэх

-Үндэсний морин спорт, соёлыг хөгжүүлэх үйлсэд оролцогч хүүхдэд аюул ослоос өөрийгөө хамгаалах наад захын чадвар , дадал эзэмшүүлэх арга, механизмыг бий болгох гарцыг хайх явдал байлаа.

ХААИС-ийн бакалаврын сургалтын бодлого зохицуулалтын алба, Мал эмнэлгийн сургууль,тэдгээрийн эрдэмтэн судлаачдаар зохион байгуулагчид эгнээгээ тэлж, хамтрагчдаа нэмэгдүүлсний зэрэгцээ Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, ”Мишээл групп” ХХК-ний ерөнхий захирал Б.Энх-Амгалан санхүүжилтийн эх үүсвэр болон арга зүйгээр дэмжин ажилласан нь энэ шатны үйл ажиллагааг онцгой амжилтанд  хүргэх чухал хөшүүрэг боллоо.

ХААИС-ийн Мал эмнэлгийн сургуулийн сургалт эрхэлсэн орлогч захирал, доктор Ph.D С.Ганбат, Төрийн соёрхолт, Монгол улсын Гавъяат багш, доктор PhD, профессор Н.Эрдэнэцогт, доктор PhD , профессор, адуу судлаач Т.Сайполда, ХААИС-ийн сургалтын хөтөлбөрийн эрхлэгч, доктор PhD Р.Чанцалдулам, Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, “Мишээл групп” ХХК-ний ерөнхий захирал Б.Энх-Амгалан, дүүргийн ИТХ-ын Төлөөлөгч, дүүргийн ИНХ-ын дарга нарын зөвлөлийн дарга О.Батхуяг, дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Цэцэгмаа нар унаач хүүхүүдэд мэргэжлийн болон танин мэдэхүйн үнэ цэнэтэй мэдлэг, зөвлөгөөг өгч, нөхөрсөг, сонирхолтой, харилцан хүндэтгэлтэй , бас хариуцлагыг мэдрүүлсэн, морь малын туршлагатай унаач хүүхдүүдэд  мэргэжлээ сонгох сэдэл тэмүүллийг нь өдөөсөн, бодит оновчтой шийдвэрт хүрэх талуудын замыг нээсэн  чухал уулзалт-хэлэлцүүлэг, танилцах аялал боллоо.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
13733
0 эможи
keyboard_arrow_up