Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 26, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Улаанбаатар хотын замын хөдөлгөөний зохицуулалтын өөрчлөлтийн талаар хэлэлцэнэ

2014 оны 12 сарын 11

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан 12 дугаар сарын 15-ны өдөр буюу даваа гаригт болно. Хуралдаанаар дараахь асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Үүнд:

  • Хөрөнгө бүртгэн авах тухай / Сүхбаатар дүүргийн 1 дүгээр сургуулийн барилга /
  • Хөрөнгө худалдаж авах тухай / Сүхбаатар дүүрэгт байрлах Төмөр замын доорхи авто замын нүхэн гарц /
  • Хөрөнгө бүртгэлээс хасах тухай / БЗД-ийн 14 дүгээр хороонд байрлах 475, СБД-ийн 11 дүгээр хороонд байрлах 552, СХД-ийн 5 дугаар хороонд байрлах 233 дугаар Ус түгээх байрууд /
  • Цэцэрлэг татан буулгах тухай / Хан-Уул дүүргийн 137 дугаар цэцэрлэг /
  • Орон нутгийн өмчит үйлдвэрийн газруудын дүрэм батлах тухай / Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар, Гэрлэх ёслолын ордон, Асгат ОНӨААТҮГ, Багачууд хүнс ОНӨААТҮГ, Өсвөр хүнс ОНӨААТҮГ, Хүнс хангамж ОНӨААТҮГ, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ОНӨААТҮГ, нийслэлийн Зураг төслийн хүрээлэн /
  • Журам батлах тухай / Нийслэл, дүүргийн орон нутгийн төсөвт байгууллага, өмчит үйлдвэрийн газрын ажиллагсдад үр дүнгийн шагнал, урамшуулал олгох, нийгмийн асуудлыг шийдвэрлэх /
  • Журам батлах тухай / “Нийслэлийн сайн малчин” шалгаруулах журам /
  • Журамд өөрчлөлт оруулах тухай / “Нийслэлийн тэргүүний фермер” шалгаруулах журам /
  • Хөтөлбөр батлах тухай / Нийслэл хот орчмын бэлчээрийн менежментийг сайжруулах, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөр /
  • Хөтөлбөр батлах тухай / Улаанбаатар хотын үерийн хамгаалалтын барилга байгууламжийг 2020 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн хөтөлбөр /
  • Хөтөлбөр батлах тухай / Нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай, орон сууц, гэр хорооллын гэрэлтүүлгийг сайжруулах хөтөлбөр /
  • Улаанбаатар хотын замын хөдөлгөөнийг зохицуулах талаар авах зарим арга хэмжээний тухай
  • Тусгай зөвшөөрөл олголтын талаар авах зарим арга хэмжээний тухай
  • Нийслэлийн ИТХ-аар хэлэлцүүлэх асуудлыг дэмжих тухай

Нийслэлийн ИТХ-ын 2010 оны 5/39 дүгээр тогтоолыг хүчингүй болгох тухай / Газрын үнэлгээний бүсчлэл, газрын төлбөр ногдуулах хэмжээг шинэчлэн түр тогтоох тухай тогтоол /- ын асуудлыг хэлэлцэнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
13757
0 эможи
keyboard_arrow_up