Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 26, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Амгалан дулааны станцын 110КВ цахилгаан дамжуулах агаарын шугамыг хүчдэлд залгав

2014 оны 12 сарын 12

Амгалан дулааны станцын цахилгаан хангамжийн 110/10кВ Амгалан дэд станцын өргөтгөл, 110кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, 110/10кВ-ын “Дулаан” дэд станцын барилга угсралтын ажил дуусч 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Уул уурхай төрийн нарийн бичгийн даргын 22 тоот тушаалаар байгуулагдсан техникийн комисс ажилласан юм. Техникийн комиссоос өгөгдсөн хугацаатай  даалгаварын биелэлтийг өчигдөр ажлын хэсэг газар дээр нь очиж шалган хүчдэл авах бэлтгэлийг хангасан гэж дүгнэн 2014 оны 12 дугаар сарын 11-ны 17 цаг 05 минутад Амгалан дулааны станцын 110кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын хүчдэлийг залгалаа. Эрчим хүчний техник ашиглалтын дүрмийн дагуу шинээр суурилагдсан тоног төхөөрөмжтйг  72 цагийн туршилтын хугацаанд ажиллуулдаг бөгөөд энэ хугацаанд ямар нэг зөрчил доголдол гарахгүй бол цаашид ашиглалтад авч хэвийн горимоор ажиллуулдаг учиртай.

  Амгалан дулааны станц хүчдэлээ авснаар тус станцын тоног төхөөрөмжүүдэд туршилт хийх нөхцөл бүрдэж байна. Станцын тоног төхөөрөмжүүдэд ээлж дараагаар туршилт хийж хүлээн авснаар  станц бүрэн хүчин чадлаар ажиллах нөхцөл бүрдэх юм. Ийнхүү Амгалан дулааны станц ашиглалтанд орох эхний  алхмаа хийлээ.  

 Цаашид Нүүрс нуруулдан овоолдогч, Түлш дамжуулах систем, вагон хөмрөгч, Насос болон салхилуурын систем, Хими ус цэвэрлэгээ, Дулааны станцын удирдлагын өрөөний тоног төхөөрөмж зэрэг тоноглолуудыг үе шаттайгаар хүчдэлд залгаж ашиглалтад оруулснаар  үндсэн үйл ажиллагаа хэвийн явах нөхцөл бүрдэнэ. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
13846
0 эможи
keyboard_arrow_up