Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 26, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Нийслэл, Монголын банкуудын холбоотой хамтран ажиллана

2014 оны 12 сарын 12

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын Банкны Холбоо хоорондын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, эдийн засгийн салбар дахь санхүүгийн менежментийн үр өгөөжийг дээшлүүлэхэд хамтран ажиллах “Санамж бичиг”-т Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат, Монголын банкны холбооны ерөнхийлөгч М.Болд нар гарын үсэг зурлаа.
Санамж бичигийн хүрээнд нийслэлийн иргэдийг орон сууцжуулах, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төр, хувийн хэвшлийн түншлэл бүхий санхүүжилтийн оновчтой, үр ашигтай тогтолцоог хамтран бий болгох юм.
Мөн “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хөтөлбөр”-ийн хүрээнд орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөр дутагталтай иргэдэд батлан даалт гаргах, эдгээрт үр дүнтэй, хүртээмжтэй санхүүгийн үйлчилгээ хүргэх шат дараатай, арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр боллоо.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
13874
0 эможи
keyboard_arrow_up