Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 30, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Хэмнэсэн хөрөнгөөр Хан-Уул дүүрэгт инженерийн шугамын ажил хийнэ

2014 оны 12 сарын 15

Нийслэлийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэж буй Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр “Тендерийн хэмнэлт зарцуулах тухай” А/1035 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Оргил рашаан сувиллын рашааны эрүүл ахуйн бүсэд барилга байгууламж барихыг хориглосны улмаас шугамын трасс өөрчлөгдсөнтэй холбогдуулан гарсан нэмэлт хөрөнгө болох 37 808 752 төгрөгийг хэмнэлтийн хөрөнгөд шилжүүлэн нийслэлийн Засаг даргын 2013 оны А/1098 дугаар захирамжаар батлагдсан Хан-Уул дүүргийн Удирдлагын академи орчмын 0,6 км урттай, Ф400 мм-ийн бохир усны шугамыг Өмнөдийн Ф1000 мм-ийн коллекторт холбох ажилд зарцуулах шийдвэр гаргалаа.

Батлагдсан төсөл, арга хэмжээг холбогдох хууль, журамд нийцүүлэн зохион байгуулан захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт үүрэг болголоо. Харин хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт даалгажээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
13964
0 эможи
keyboard_arrow_up