Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 26, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Сууц өмчлөгчдийн холбоо эвлэрлийн гэрээгээ зөрчжээ

2014 оны 12 сарын 15

Сууц өмчлөгчдийн холбооны ерөнхийлөгч нь УИХ-ын гишүүн Д.Арвин. Сууц өмчлөгчдийн холбоо гэж төрийн бус байгууллагуудыг хянадаг сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөл гэж байгуулагдсан. Өнөөх Дээд зөвлөл нь Сууц өмчлөгчдийн холбооноосоо татвар авдаг. Нийт 568 сая төгрөг авсан байдаг байна. Өөрөөр хэлбэл, сууц өмчлөгчдийн холбооноос мөнгө авч байна гэдэг иргэдээс авч байна гэсэн үг юм. Тиймээс энэ асуудлыг ШӨХТГ-аас хууль бус хэмээн үзэж шүүхэд өгчээ. Шүүхэд өгөхөд УИХ-ын гишүүн Д.Арвин “Бид татвар авахаа болилоо. Сууц өмчлөгчдийн холбоог татан буулгах гомдлоо буцаачих” гэдэг санал тавьсан байна. Ингээд ШӨХТГ-аас тус дээд зөвлөлтэй эвлэрлийн гэрээ байгуулжээ. Гэтэл Сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөл 2013 оны долдугаар сарын 3-нд байгуулсан эвлэрлийн гэрээгээ зөрчиж, дахин мөнгө хурааж эхэлсэн байна. Тиймээс ШӨХТГ-аас Сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөлийг дахин шүүхэд өгөхөөр болжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
13993
0 эможи
keyboard_arrow_up