Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 26, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Сүхбаатар дүүргийн 1 дүгээр сургуулийн барилгыг нийслэлийн өмчид бүртгэн авлаа

2014 оны 12 сарын 16

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан болж, хөрөнгө бүртгэн авах, хөрөнгө бүртгэлээс хасах тухай, "Нийслэл, дүүргийн орон нутгийн төсвийн байгууллага, өмчит үйлдвэрийн газрын ажиллагсдад үр дүнгийн шагнал, урамшуулал олгох журам" батлах тухай  асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ. Хуралдаанд асуудлыг нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа танилцууллаа.
Хуралдаанаар Сүхбаатар дүүргийн 1 дүгээр сургуулийн өргөтгөлийн барилга, цайны газрын барилга байгууламжийг нийслэлийн өмчид бүртгэн авлаа. Уг барилгыг 2011 онд ашиглалтад оруулсан бөгөөд 640 хүүхдийн суудалтай, 1137 метр квадрат талбайтай, 11 анги, багш, эмч, хүүхэд хөгжүүлэх, чийрэгжүүлэх өрөө бүхий 4 давхар, зоорийн давхартай барилга юм. Сургуулийн өргөтгөлийн барилга байгууламж 1 тэрбум 115 сая төгрөг, явган хүний зам нь 13 сая 771 мянган төгрөг, асфальт бетон зам талбай нь 10 сая 014 мянган төгрөг нийт 1 тэрбум 138 сая 800 мянган төгрөгийн өртөгтэй аж. Харин цайны газрын өргөтгөлийн барилгыг  2013 онд ашиглалтад оруулжээ. Тус барилга нь нийт 13.8 метр квадрат талбайтай бөгөөд 145 сая 751 мянган төгрөг, хашаан доторх асфальт бетон замыг 50 сая 635 мянган төгрөгөөр хийж гүйцэтгэсэн байна.   
“Гэр хорооллын дахин төлөвлөлт” төслийн хүрээнд орон сууцны хорооллын барилга барихтай холбогдуулан нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн Ус сувгийн удирдах газрын өмчид бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд байрлах 8 сая 823 мянган төгрөгийн үнэ бүхий 457 дугаар ус түгээх байр, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд байрлах 11 сая 360 мянган төгрөгийн үнэ бүхий 552 дугаар ус түгээх байр, Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороонд байрлах 13 сая 540 мянган төгрөгийн үнэ бүхий 233 дугаар ус түгээх байр нийт 33 сая 724 мянган төгрөгийн бүртгэлийн үнэ бүхий хуучин байрууд, инженерийн шугам сүлжээг акталж, нийслэлийн өмчийн бүртгэлээс хасав.
 Мөн "Нийслэл, дүүргийн орон нутгийн төсвийн байгууллага, өмчит үйлдвэрийн газрын ажиллагсдад үр дүнгийн шагнал, урамшуулал олгох журам"-ыг баталлаа.  Энэхүү журам нь нийслэл, дүүргийн орон нутгийн төсвийн байгууллага, өмчит үйлдвэрийн газрын ажилчдын ажиллах идэвхи санаачилгыг дэмжих, шагнаж урамшуулах, төсвийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх, зардлыг бууруулахад шинэ санал, санаачилга гаргаж, бодитой хувь нэмэр оруулсан албан хаагчдыг урамшуулдаг тогтолцоо нэвтрүүлэх зорилго бүхий журам юм. Өнөөдрийн байдлаар нийслэлийн орон нутгийн өмчит аж ахуйт тооцоот 49 үйлдвэрийн газарт 6804, нийслэл, дүүргийн орон нутгийн төсвийн байгууллага, төсөвт үйлдвэрийн 116 байгууллагад 4657, нийт 11461 ажилтан, албан хаагч ажиллаж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
14032
0 эможи
keyboard_arrow_up